loader
Ц.Ганболд: Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг нийслэл хариуцдаг

Ц.Ганболд: Сайжруулсан шахмал түлш нөөцлөх агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг нийслэл хариуцдаг

Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, иргэдэд ээлтэй хот болгох үүднээс сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсон. Ирэх өвөл түлэх сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт ямар байгаа талаар холбогдох албан тушаалтнууд ийн тайлбарлаж байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд:

-Нийслэлийн хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой гурван чиглэлийн үүргийг хүлээн ажилладаг. Тодруулбал, сайжруулсан түлшний нөөцийн агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг бид хариуцдаг гэсэн үг. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшийг тавдугаар сарын 1-ний өдрөөс үйлдвэрлэж нөөцөлж эхэлсэн. Одоогоор 80 мянган тонны нөөцтэй байна. Түлшний тээвэрлэлтийг 29 компанитай гэрээ байгуулан шийдвэрлэж байгаа. Шинээр 227 борлуулалтын цэг байгуулахаар тендер зарлаж, борлуулагчдыг шалгаруулж эхэлсэн. Есдүгээр сарын 15-аас борлуулалтын цэгүүд ажиллаж эхэлнэ.

“Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа:

-Манай компанийн баруун үйлдвэрт таван шугам, зүүн  үйлдвэрт хоёр шугам ажиллаж, өдөр тутамд 1006.5 тонн түлш үйлдвэрлэж байна. Түлш үйлдвэрлэх түүхий эд буюу мидлингийн нөөц 144611 тонн байгаа бол барьцалдуулагч 8000 тонн, шуудай 788327 ширхэг, үйлдвэрлэсэн түлш 80 орчим мянган тонны нөөцтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс илүү байна гэсэн үг. Өнгөрсөн өвөл 607 цэгээр борлуулалт хийж байсан бол энэ онд цэгийн тоог 670-д хүргэхээр зорьж байна. Өмнөх жил ажилласан 450 цэгийн хувьд гэрээний үүргээ биелүүлсэн учир сунгаж ажиллахаар болсон.

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нөөцлөлтийг жигд явуулахын дээр түлшний чанарт онцгойлон анхаарахыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгов. Түлшний нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:

  1. Сайжруулсан түлш нөөцлөх агуулахыг нэмж бэлтгэх
  2. Түлшний түүхий эд болон түлшний нөөц бүрдүүлэхэд анхаарах
  3. Түлш борлуулах цэгүүдийг бэлтгэх
  4. Иргэдэд угаарын хийн хордлогоос  урьдчилан сэргийлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох зэрэг ажлыг өрнүүлэхийг санууллаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Солонгос улсад Солилцооны оюутан нярай хүүхдээ дэлгүүрийн үүдэнд хаяжээ

Солонгосын Жонжү хотод тав хоногтой нярайг дэлгүүрийн үүдэнд үлдээсэн хэрэг гарчээ. Тус хэргийн үйл явцын талаарх дүрс бичлэгийг Солонгосын KBS телевизээр олон нийтэд цацжээ.Жонжүд байрлах нэгэн ресто

Олон Улсын Валютын Сангийн Ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа

ОУВС-ийн Ажлын хэсэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлох уулзалтууд хийж өнөөдөр дүгнэлтээ танилцууллаа.

“Нүүдэлчин-2026” фестиваль ирэх сард болно

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулна. Тус фестиваль нь Монгол Улсад оршин буй угсаатны бүлгүүдийн соёлын биет бус өвийн онцлогийг олон нийтэд таниулах, байгаль, уур амьсгалын өөрчлөлттэй зохицон амьдрах түүнтэй харилцан шүтэлцэж ирсэн уламжлалт мэдлэг, арга ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой.