loader
Хятад улс Тайванийн хоолойд тогтмол сургууль хийнэ

Хятад улс Тайванийн хоолойд тогтмол сургууль хийнэ

Хятадын Ардын чөлөөлөх арми /ХАЧА/ хойшдоо Тайванийн эрэгт тогтмол сургуулилалт хийнэ гэж тус улсын төв телевиз мэдээлжээ.

“Үүнээс хойш ХАЧА-ийн байлдааны хөлөг онгоцууд болон нисэх онгоцууд Тайванийн хоолойн “дундын шугам” гэж нэрлэгддэг бүсээс зүүн тийш тогтмол сургууль хийнэ” гэж Тайванийн эрэгт хийсэн цэргийн сургуулийн талаарх Хятадын төв телевизийн нийтлэлд дурдсан байна.  

Нийтлэлд мөн Хятадын цэргийн сургуулилалт нь "Тайванийн нутаг дэвсгэрийн ус гэж нэрлэгддэг зүйл байхгүй, Тайвань бол Хятадын нэг хэсэг, Хятадын флот өөрийн усан нутаг дэвсгэрт явж байгааг" харууллаа гэж онцлон тэмдэглэжээ. 

БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми ням гарагт төлөвлөгөөний дагуу Тайванийн эрэгт сургуулилалтаа үргэлжлүүлсэн гэж ХАЧА-ийн Зүүн бүсийн байлдааны командлал өчигдөр мэдээлсэн байна.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын хариуд ХАЧА пуужин, нисэх онгоц, байлдааны хөлөг онгоцууд оролцсон өргөн цар хүрээтэй сургуулилалтыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт албан ёсоор эхлүүлсэн юм.  Сургуулилалт орон нутгийн цагаар 12:00 цагт арлыг тойрсон зургаан бүсэд эхэлж, ням гарагт дуусжээ.

Айлчлалын хариуд цэргийн сургууль хийснээс гадна Бээжин Тайванийн хоёр сан, Пелоси болон түүний ойрын төрөл саданд хориг арга хэмжээ авч, Вашингтонтой уур амьсгалын өөрчлөлт болон хууль бус цагаачдыг нутаг буцаах асуудлаарх хэлэлцээ, эрүүгийн эрх зүйн туслалцаа үзүүлэх, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх болон мансууруулах бодисны наймаанд хяналт тавих чиглэлээр хийж буй хамтын ажиллагааг зогсоосны дээр батлан ​​хамгаалах байгууллагуудаар дамжуулан харилцаа холбоо тогтоох шугамыг тасалжээ. Бээжин мөн Тайваньд байгалийн элс экспортлохоо зогсоож, арлаас цитрусийн төрлийн жимс, зарим загасан бүтээгдэхүүн импортлохоо больсон. Хэдэн сарын турш эсэргүүцсэн айлчлалаас учрах бүх сөрөг үр дагаврын хариуцлагыг Вашингтон, Тайбэй хүлээх ёстой гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгджээ. 

Тайванийн хоолойд үзүүлэх цэргийн сургуулилалтаараа Хятадын арми арал руу довтлох бэлтгэлээ базааж байна гэж Тайванийн эрх баригчид Бээжинг буруутгасан байна. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголчууд боорцог, борцтой цай үйлдвэрлэж, ₮4500-өөр борлуулж байна

орцтой, боорцогтой, шар тостой, шар будаатай цайг монголчууд үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ. Тодруулбал, "Говийн хийцтэй цай" хэмээх эл цайг "Цог ялалт" компани 2022 оны есдүгээр сараас үйлдэрлэж буй

Бангтан түр завсарлага авч, тус тусын уран бүтээл хийнэ

БНСУ-ын алдарт хамтлаг болох BTS буюу Bangtan boys цаашид хамлагаараа биш тус тусын уран бүтээл гаргахаар болж түр тарж байгаагаа FESTA dinner- ийн үер хэллээ. Харин HYBE -аас шөнийн 2 цагт "Бангтан

Увс аймгийн Сагил суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

Увс аймгийн Сагил сумын 3 дугаар багийн “Бүгийн хэв” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км, сумын төвөөс баруун зүгт 24 км, Ө-50°14’24.0”, У-91°18’00.0”/-т 08.09-ний өдрийн 18:05 цагт 3.6