loader
“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно

“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган зохион байгуулна.

Чуулганаар эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн  байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.

Чуулганаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргэнэ.

Нийслэл, 21 аймаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох 800 гаруй хүн оролцох чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо, Азийн сан хамтран зохион байгуулж байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Туркт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол батлагдав

Туркт эмчилгээ хийлгэж байсан 37 настай иргэнээс сармагчны цэцэг өвчин илэрснээр уг халдварын анхны тохиолдол батлагдсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа твиттер хуудсаараа дамжуулан

Уртын дуучин Г.Эрдэнэчимэг Монгол ардын дууг этик чиглэлээр хослуулан "Таминээ" шинэхэн уран бүтээлээ цацлаа

Монгол ардын дууг этик чиглэлээр дуулдаг, СУИС-ын дуулаачийн ангийг төгссөн гурван бүсгүй "Шуранхай" нэрээр танигдаж байсан юм. Тэгвэл Г.Эрдэнэчимэг Монгол ардын дууг орчин үетэй хослуулан "Erdenechim

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийцлийн менежмент, авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна

Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.