loader
Шадар сайд С.Амарсайхан: Хөшигийн хөндийд барих "Шинэ хот”-ын бүтээн байгуулалтаар Монгол Улс бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна

Шадар сайд С.Амарсайхан: Хөшигийн хөндийд барих "Шинэ хот”-ын бүтээн байгуулалтаар Монгол Улс бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулна

Улаанбаатар хотноо зохиогдож буй "Азийн архитекторуудын форум 21” олон улсын чуулга уулзалт нь Азийн төдийгүй дэлхийн нэртэй архитекторууд, эрдэмтэн судлаачид хуран чуулж хот байгуулалтын ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэн, Бүс нутгийн хот байгуулалт, төлөвлөлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд мэргэжлийн талаас санал, зөвлөмжөө нэгтгэдгээрээ ач холбогдолтой.
"Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн форумд 22 орны 120 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Тус форумыг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ "Азийн Архитекторуудын зөвлөлд манай улс 1991 онд элсэн орж хот, суурин газруудыг нийт ард иргэдэд аюулгүй, ээлтэй байхаар төлөвлөх, зохион байгуулах тал дээр бусад улс орнуудын нэгэн адил үүрэг хүлээсээр ирсэн. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичгүүд болох “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байгаа энэ цаг үед “Азийн Архитекторуудын чуулга уулзалт”-ыг бид эх орондоо зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой. Бид орчин цагийн “Шинэ хот”-ыг Хөшигийн хөндийд бүтээн байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс бий болгох шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар доорх инженерийн дэд бүтцийг иж бүрэн барих ажлыг эхлүүлээд байна.“Чингис хаан” олон улсын буудал, Богдхан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын мега төслүүд нь Хөшигийн хөндийд сүндэрлэх Шинэ хот руу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Монгол Улсын Засгийн газар “Шинэ хот”-ын төлөвлөлт, бүтээн байгуулалтаараа дэлхийн хот байгуулалтын ирээдүйн тогтвортой хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах чинхүү эрмэлзэлтэй байгааг Шадар сайд илэрхийлээд хамтарч ажиллахыг уриаллаа.

Хот суурин газруудын хэт төвлөрөл нь дэлхий дахины тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлсөөр буй энэ цаг үед хот байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд улс орнууд хамтран ажиллах, шилдэг архитекторуудын туршлагаас хуваалцах, тэднээс зөвлөгөө, дэмжлэг авч суралцах нь чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байлаа.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ирэх бямба гарагт захууд болон 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр амарна

Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон ул

Монголд гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх улирлаас 44 хувиар буурчээ

Монгол Улсад гэрээгээр хөдөлмөр эрхлэхээр ирсэн гадаад иргэдийн тоо буурч байгаа ч гадаадад хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо өсөж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тухайлбал: 2

Жайка -ын Монгол дахь төлөөлөгчийн газрын шинээр томилогдсон даргыг хүлээн авч уулзлаа .

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА)-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдсон Танака Шиничиг хүлээн авч уулзлаа. Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, Монголын татварын алба нь ЖАЙКА-тай 1998 оноос эхлэн 9 төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2020 оноос Татварын шинэ хуулийн хэрэгжилтийг хангах татварын албаны чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.