loader
Завхан аймгийн нутагт гарсан түймэр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатжээ

Завхан аймгийн нутагт гарсан түймэр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатжээ

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн Буга согоотын цуурай гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 8-ны өдрийн 15:13 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ. 

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрынхан болон тойргийн сумын Гал түймэр унтраах, аврах анги, хилийн цэргийн ангийн төлөөлөл тэргүүтэй 324 гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Одоогийн байдлаар 7,200 орчим га газар түймэрт өртөж байгаль, экологид ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа аж. 

Түймэр Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатжээ. Түймрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэл 5.6 километрт зурвас татах, цурамдаж унтраах ажиллагааг зохион байгуулж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд

  • Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
  • халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
  • гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  •  гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. 
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ сарын 28-нд нийтийн тээврийн 39 чиглэлийн 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулна

Тавдугаар сарын 28-нд бямба гарагийн 06:00-18:00 цагт “Улаанбаатар марафон” зохион байгуулж, нийслэлд авто зам хаахтай холбоотойгоор нийтийн тээврийн 39 чиглэлийн 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчл

Орон сууцны санхүүжилтийг нийгмийн даатгалын тогтолцоотой уялдуулах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хоёр дахь өдөр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах зарим санамж

Үер буух эрсдэлтэй байршилд буухгүй байхыг анхаарууллаа

Иргэдийг үер буух эрсдэл бүхий байршил, үерийн далан, сувгийн хамгаалалтын зурваст буухгүй байх, шинээр хашаа байшин, газар худалдаж авахдаа намаг цэвдэг, үерийн эрсдэл, хөрсний усны нэвчилт зэргийг ш