loader
ТЦА: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 23 хүн бэртэж, 4 хүн нас барав

ТЦА: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 23 хүн бэртэж, 4 хүн нас барав

Амралтын өдрүүд буюу 2022 оны есдүгээр сарын 11-12-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 556 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 396 дуудлага мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэжээ. 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтэж бэртсэний 12 нийслэлд, 11 орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь хохирлоо.   

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд: 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж,  8 хүн гэмтсэн.
  • Мөргөлдөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн,
  • Цахилгаан дугуйтай мөргөлдсөн 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн. 

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 6 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон. 
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүний амь хохирсон.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж, гурван хүүхэд гэмтсэн. Эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
 
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүс зүүлгэн зорчихыг ТЦА-наас зөвлөж байна.  

Амралтын өдрүүдээр гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчил бүртгэгдсэний 188 нь нийслэлд, 59 нь орон нутгийн иргэд байна.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруул
ав.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсад байх хугацаа сунгах, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх 2 төрлийн  үйлчилгээний хүсэлтийг цахимаар хүлээн авна

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны зургадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа сунгах, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх 2 төрлийн үйлчилгээ

Улаанбаатарт өдөрдөө 26 хэм дулаан байна

2022 оны 08-р сарын 15-ны 20 цагаас 08-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн

Европын холбоо Оросын нефтид хэсэгчилсэн хориг тавихаар тохиролцжээ

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын удирдагчид Оросын, далайгаар тээвэрлэх нефтид хориг тавихаар тохиролцжээ.Даваа гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо эхэлсэн ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр