loader
АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагнав

АНУ-ын Элчин сайд Майкл Клеческиг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд Майкл Клечески ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд хоёр дахь Компакт гэрээ байгуулсан нь Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, усны нийлүүлэлтийн хомсдолын сөрөг нөлөөллийг бууруулах онцгой ач холбогдолтой болсныг дурдав.

Элчин сайд Майкл Клечески Монгол Улсад ажилласан хугацаандаа Монгол Улсын ардчиллын үйл явц, хөгжил дэвшлийг ажиглаж байсан бөгөөд цар тахлын амаргүй цаг үед ч харилцаа, хамтын ажиллагаа идэвхжин хөгжсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн зарлиг гаргаж, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийг ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг Төрийн дээд шагнал-Алтан гадас одонгоор шагналаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ОХУ-ын Гадаад хэргийн сайд дэмжлэг эрэлхийлэн Монгол Улсад айлчиллаа

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Өрнөдийн орнууд улс орныг нь дипломат арга замаар тусгаарлаж, Украинд халдан довтолсонтой нь холбогдуулан хориг арга хэмжээ тогтоогоод байгаа энэ үед дэмжлэг о

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар доорх 14 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.1. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг

Шүгэл үлээгчийг хамгаалах үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2022.10.07) Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг талаар ярилцаж, санал солилцов.