loader
Шадар сайд С.Амарсайхан Австралийн Гадаад хэргийн сайдтай уулзав

Шадар сайд С.Амарсайхан Австралийн Гадаад хэргийн сайдтай уулзав

Австралийн Холбооны Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АХУ-ын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгтой уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцлоо.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа бөгөөд Шадар сайд С.Амарсайхан хоёр улсын найрсаг харилцаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг олон салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ирэх 50 жилд талуудын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд харилцан ашигтайгаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө Монгол Улсын Засгийн газраас бүх талаар дэмжин ажиллана гэдгийг онцолсон юм.
Австралийн Гадаад хэргийн сайд Пэнни Вонг түүхэн ойн өдрүүдэд ажлын айлчлал хийж буйд талархлаа илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Шадар сайд С.Амарсайхантай санал нэг байгаагаа хэлж, “Рио Тинто” компанийн Монгол Улсын Засгийн газартай хэрэгжүүлж буй “Оюу Толгой” төсөл нь хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үлэмж ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.
Шадар сайд С.Амарсайхан айлчлалын хүрээнд Австралийн Холбооны Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ричард Марлз, Гадаад хэргийн сайд, Сенатор Пэнни Вонг болон албаны бусад төлөөлөгчидтэй хоёр талын албан ёсны уулзалтууд хийхийн зэрэгцээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази-Номхон далайн орнуудын Сайд нарын бага хурал”-д оролцох юм.


foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жүжигчин И Сын Ги найз бүсгүй И Да Интай хуримаа хийхээ зарлав

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 7-ний өдөр Өмнөд Солонгос улсын жүжигчин Ли Сын Ги инстаграм хуудаснаа гар бичмэл захидлаа хуваалцаж, энэ мэдээг дэлгэв.Түүний захидал дараах байдалтай байна.Сайн байна у

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

"НӨАТ-ын сугалааны тохирлыг өнөөдөр 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд дамжуулан хүргэнэ" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ. Харилцаа Холбооны Зохицуулах Х

500 тэрбумаас нэг их наядыг олдог ч, орлогоо мэдүүлдэггүй машин, гар утасны ченжүүдийг хянана

Татварын ерөнхий газраас бизнес эрхэлдэг иргэдийн борлуулалт, орлогод судалгаа хийсэн талаар мэдээлсэн.Тодруулбал, жилд 50 мянган автомашиныг иргэний журмаар оруулж ирж, нэг их наядын орлого олсон маш