loader
Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулыг Хангарди одонгоор шагналаа

Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консулыг Хангарди одонгоор шагналаа

Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол, Японы харилцааг өргөжүүлэх, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул бөгөөд баруун Япон болон Монголын хамтын нийгэмлэгийн ТУЗ-ын дарга Каваүчи Широг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Дэгийн хорооны дарга Ямагүчи Шүничи, Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ямасаки Масаяасү, Токушима мужийн Дэд захирагч Кацуно Миеэ болон Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул бөгөөд баруун Япон болон Монголын хамтын нийгэмлэгийн ТУЗ-ын дарга Каваүчи Широ нарыг өнөөдөр хүлээн авч уулзахпаа шагналыг гардуулжээ.


Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны түүхт ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа “Сүүн зам” бүжгийн наадамд оролцохоор Японы 150 орчим төлөөлөгч хүрэлцэн ирээд буй. Энэ үеэр Хотын дарга Япон Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш” бөгөөд өнгөрсөн 50 жилийн хугацаанд талуудын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад дэмжлэг үзүүлж, цар тахалтай тэмцэхэд чухал хувь нэмэр оруулсныг дурдав. Түүнчлэн Улаанбаатар хотод Японы ард түмний сэтгэл шингэсэн томоохон бүтээн байгуулалтын төслүүд өрнөснийг онцолж байлаа.

Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн бөгөөд Дэгийн хорооны дарга Ямагүчи Шүничи “Сүүн зам” бүжгийн наадам нь хоёр улсын эв найрамдлын бэлэг тэмдэг болохуйц томоохон үйл ажиллагаа болохыг онцолж, нийслэлээс дэмжин ажиллаж буйд талархаж байна хэмээв. Тэрбээр харилцан ашигтай эдийн засаг, нийгмийн үр өгөөжтэй хамтын ажиллагаагаа цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлж, хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хайрцгаасаа задраагүй хамгийн анхны "iPhone" $40,000-ын үнэ хүрчээ

2007 онд Apple компани анхны iPhone гар утсаа зах зээлд танилцуулахад $599-ийн үнээр зарагдаж байсан байна.Тэгвэл 15 жилийн дараа уг бүтээгдэхүүн бараг $40,000-ын үнэ хүрчээ.Анхны iPhone загварын гар

Өнөө маргаашдаа өдөртөө бага зэрэӨнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Шүгэл үлээгчийг хамгаалах үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2022.10.07) Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг талаар ярилцаж, санал солилцов.