loader
Г.Ганжаргал агсны унаж нас барсан тагтнаас өндрөөс унах туршилт явуулжээ

Г.Ганжаргал агсны унаж нас барсан тагтнаас өндрөөс унах туршилт явуулжээ

Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргал өнгөрсөн тавдугаар сард "Хасу шивэрт" рашаан сувиллын 401 тоот өрөөний тагтнаас унаж амь насаа алдсан хэрэг гарсан.

Түүний ар гэр, ойр дотныхон нь уг хэргийг зохион байгуулалттай аллага гэж үзэж байсан юм. Харин Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид талийгаач 401 тоот өрөөний тагтнаас хөл алдан унах үедээ хоёр давхрын тагтны хаалтыг биеийн аль нэг хэсгээр цохьсон эсэхийг тогтоох өндрөөс унах үеийн туршилтыг хийж гүйцэтгэжээ.  

Туршилтад 174 см өндөртэй, 74 кг жинтэй чүүчил ашиглаж, 17 удаа өндрөөс унагаахад нэг ч удаа хоёр давхрын тагтыг мөргөж, шүргээгүй бөгөөд 4 давхрын тагтны дор байрлах цахилгаан генераторын дээрээс цөм унажээ.


Туршилтын дүнг үндэслэн цагдаагийн байгууллагаас уг хэргийг хүн амины хэрэг хэмээн шалгахаар болсон байна.

Түүнчлэн өндрөөс унах үед өмсөж явсан хувцас нь зурагт харагдаж байгаа шиг сөхөгддөггүй. Харин цогцсыг чирэх дамжлан өргөх үед сөхөгддөг юм байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, дүрс бичлэг нийтлэгдэж, хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол нэлээд бүртгэгдэж байна

Цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, дүрс бичлэг нийтлэгдэж, хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол нэлээд бүртгэгдэж байна.Иймд цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг хар

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөрт зөрчлийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөрт зөрчлийн хэрэг үүсгэжээ.Тэрбээр энэ тухай, "Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар намайг олон нийтэд бичлэг цацсан гээд дахиад зөрчлийн хэрэг үүсгэж ши

Хөгжлийн банк"-ны 84 яллагдагчийн гэм бурууг ирэх сарын 2-нд шүүнэ

“Хөгжлийн банк” зээлтэй холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд боллоо.Урьдчилсан хэлэлцүүлгээр тус эрүүгийн хэргийн