loader
БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН 3 ДАХЬ ЭЭЛЖ СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

БОЛОВСРОЛЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН 3 ДАХЬ ЭЭЛЖ СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан энэ удаагийн сургалтад 11 аймаг, зургаан дүүргийн 51 сэтгэл зүйч хамрагдлаа. Энэ удаагийн сургалтад 1-4 жил ажилласан дадлага туршлагатай сэтгэл зүйчид хамрагдаж байгаагаараа онцлог.

Сургалтыг:

-Боловсрол сэтгэл судлалын үндэс

-Сэтгэл судалгааны арга зүй ба 6-18 насны хүүхдийн сэтгэцийн оношилгоо

-Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ

-Сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

-Сэтгэл зүйн нөлөөллийн үйл ажиллагаа

-Хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн агуулгын хүрээнд зохион байгууллаа.

Сертификатыг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Монголын Сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Боловсрол судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.Итгэл нар гардуулан өгч, мэргэшсэн сэтгэл зүйчдэд амжилт хүслээ.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцов

Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байна

Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “Нэг тархи-

Хятад улс Тайванийн хоёр санд хориг арга хэмжээ авлаа

Хятад улс Тайванийн хоёр санд хориг арга хэмжээ авсныг тус улсын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн хэрэг эрхлэх газрын албан ёсны төлөөлөгч Ма Сяогуан мэдэгдлээ. Хятадын хоригт Тайванийн ардчилсан с