loader
Вьетнам улс манай улсаас малын гаралтай бүтээгдэхүүн авах хүсэлтэй байна

Вьетнам улс манай улсаас малын гаралтай бүтээгдэхүүн авах хүсэлтэй байна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хөгжлийн сайд, Засгийн газрын комиссын Вьетнамын хэсгийн дарга Ле минь Хоаныг энэ сарын 13-нд хүлээн авч уулзан хоёр улсын худалдаа, эдийн засаг, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Монгол, Вьетнам хоёр орны  харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйгаагаа илэрхийлж цаашид хоёр улс харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх саналаа хэлэв.   


Монгол Улс далайд гарцгүй  тул агаар, төмөр замын тээврийн гарцуудыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд хуурай боомтыг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага судлах, авто зам, төмөр замын салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгааг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол, Вьетнам Улс нь газар зүйн байрлалын хувьд алслагдмал хэдий ч агаарын болон далайн тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол, Вьетнамын агаарын тээврийн компаниуд хоорондын хамтын ажиллагаанд ахиц гарч байгааг дурдав.  


БНСВУ-ын талаас Монгол, Орос, Хятад гурван улсын байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т нэгдэн орох хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Мөн Вьетнам улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортлох, Монголоос малын гаралтай бүтээгдэхүүн авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЗГ: Ховд аймгийн засаг даргыг огцруулах шийдвэр гарлаа

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг

Хятадын цэргийн сургуулилалтууд Тайванийн томоохон боомтуудад аюул учруулна гэж мэдэгдэв

Ойрын хэдэн өдөр Тайванийн эргэн тойронд байлдааны буудлагатай цэргийн сургууль хийх Хятад улсын төлөвлөгөө нь арлын томоохон боомт, хот суурин газруудад аюул учруулах гэсэн оролдлого юм. Ийм мэдэгдли

Монгол, АНУ сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх асуудлаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуланд-ыг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нью Йорк хотноо хүлээн авч уулзлаа.