loader
Хятадын цэргийн сургуулилалтууд Тайванийн томоохон боомтуудад аюул учруулна гэж мэдэгдэв

Хятадын цэргийн сургуулилалтууд Тайванийн томоохон боомтуудад аюул учруулна гэж мэдэгдэв

Ойрын хэдэн өдөр Тайванийн эргэн тойронд байлдааны буудлагатай цэргийн сургууль хийх Хятад улсын төлөвлөгөө нь арлын томоохон боомт, хот суурин газруудад аюул учруулах гэсэн оролдлого юм. Ийм мэдэгдлийг Тайванийн Батлан хамгаалах яам лхагва гарагт хийсэн байна.

"Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах эдгээр нэг талын хүчин чармайлт нь Хятад улсын олон улсын дүр төрхөд тус болохгүй бөгөөд Тайванийн хоолойн хоёр эргийн ард иргэдийн сэтгэлийг гэмтээж байна" гэж тус яам онцлон тэмдэглэжээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ Тэнгисийн цэргийн хүчин болон Агаарын цэргийн хүчний цэргүүд наймдугаар сарын 4-нөөс наймдугаар сарын 7-ны хооронд Тайванийн эргэн тойронд зургаан бүсэд байлдааны буудлага хийнэ. Сургуулилалт хийх зургаан бүсээс гурвыг нь арлын захиргаа өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бүсэд сонгожээ. Ийм бүсүүдийн нэг нь баруун өмнөд эрэгт нь байрладаг Тайванийн хамгийн том боомт болох Гаошюнаас 20 хүрэх км-ийн зайд байгаа аж.

Үүний зэрэгцээ Хятадын “Global Times” сонинд мэдээлснээр, БНХАУ-ын Зүүн бүсийн байлдааны командлал мягмар гаргийн оройноос эхлэн Тайванийн хоолойд хол тусгалын их буугаар гал нээхээс гадна, Тайваниас зүүн зүгт усан орон зайд цөмийн бус цэнэгт хошуутай пуужин харвана. 

ХАЧА-ийн томоохон сургуулилалтуудын талаарх мэдээ АНУ-ын Конгрессын доод танхимын дарга Нэнси Пелосигийн сууж явсан онгоц Тайванийн Суншань нисэх онгоцны буудалд газардсаны дараахан гарч эхэлсэн юм. 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Энэ долоо хоногт ихэнх нутгаар цас орно

2023 оны 01-р сарын 01-ний 20 цагаас 2023 оны 01-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн б

ЕХ эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай санамж бичиг Азербайжантай байгуулав

Азербайжан, Европын Холбоо /ЕХ/ Эрчим хүчний салбарын стратегийн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичигт даваа гарагт гарын үсэг зурлаа. Баримт бичигт Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев,

Контакт линз зүүхэд юуг анхаарах вэ?

Өсвөр насны охидоос авхуулаад ажил хэрэгч бүсгүйчүүд ч гоёлын линзийг гоо сайхны дэглэмийнхээ нэг хэсэг болгоод буй. Гэвч контакт линзийг тогтмол хэрэглэснээр нүдний чийглэг байдал алдагддаг байна. Ул