loader
Төгрөгийн хадгаламж 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурчээ

Төгрөгийн хадгаламж 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурчээ

Mөнгөний нийлүүлэлт энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Үүнд,

  • Төгрөгийн хадгаламж 2.5 (16.3%) их наяд төгрөгөөр
  • Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 78.9 (9.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө болон төгрөгийн харилцах данс дахь мөнгөний нийлбэрээр тодорхойлдог бага мөнгө (M1) наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр зургаан их наяд төгрөг болж, өмнөх сараас 104.7 (1.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 306.4 (5.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Бага мөнгийг харвал:

  • 5.3 (87.9%) их наяд төгрөг нь төгрөгийн харилцах
  • 728.2 (12.1%) тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байгаа аж.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 23.1 (2.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 71.7 (6.6%) тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт аж.

Түүнчлэн гадаад цэвэр актив наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр -251.8 тэрбум төгрөг болжээ. Харин дотоод цэвэр актив 27.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 264.4 (1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс таван (22.5%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.

Өөрөөр хэлбэл, мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байна.

График. Мөнгөний нийлүүлэлт, байршуулалт талаас, сараас

зураг

ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ ₮4.6 ИХ НАЯД БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 457.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУЮУ 11%-ААР ӨСЖЭЭ

Төгрөгийн хадгаламжийн тухайд наймдугаар сарын эцэст 12.8 их наяд төгрөг болсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр буюу 16.3% буурчээ.

Төгрөгийн хадгаламжийг харвал:

  • 89.5 хувь (11.5 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж
  • 10.5 хувь (1.3 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Харин валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 43.6 тэрбум төгрөгөөр буюу нэг хувиар, өмнөх оны мөн үеэс 457.5 тэрбум төгрөгөөр буюу 11.1%-аар өсжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

AYAYKHONGOR ECONOMIC & SME FORUM 2026” АРГА ХЭМЖЭЭГ ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙН ХОЛБООНООС АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус форум нь Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дэмжих хөрөнгө оруулалтын боломжийг тэлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлт болон ажлын байрыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн тодорхой шийдэл гаргах зорилготой юм. Мөн салбар дундын уялдаа холбоог сайжруулж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой.

МОНГОЛ ТӨГРӨГИЙН АМ.ДОЛЛАРТОЙ харьцах ханш сулаараа дэлхийд 14 ДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА

Монгол төгрөгийн ам.долларын эсрэг ханшийг дэлхийн бусад улсуудын үндэсний валютын ханштай сүүлийн байдлаар харьцууллаа.Ингэхэд хамгийн сул ханштай валютуудын арван дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. Ха

Хаягдал өөхийг 400 төгрөгөөр тооцож, ахуйн бараагаар сольж авч байна

"Өөхөө тушаая" аян ирэх хаврыг хүртэл өрнөж буй. Тодруулбал, айл өрхийн хэрэглэхгүй малын гаралтай бүх төрлийн өөхийг кг-ийг 400 төгрөгөөр тооцож, үндэсний үйлдвэрлэгч компаниудын ахуйн бараа бүтээгдэ