loader
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцож байна.
 
Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 18-ны өдөр Вестминстерийн ордонд Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв.

Энэхүү ёслолын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ланкастерийн харшид нээсэн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

Хатан хаан Элизабет нь 70 жилийн турш хаан ширээнд залрахдаа Монгол-Британийн харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Британи Улс нь Хатан хааны засаглалын үед өрнөдийн орнуудаас хамгийн анх манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон. Британи Улс нь манай улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн юм.

Цог Жавхлант Хатан хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд 200 орчим улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг дээд, өндөр түвшний 500 гаруй төлөөлөгч оролцож байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сэлэнгэ аймгийн Орхон голд осолдсон байж болзошгүй 14 настай хүүг хайж байна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн Рашаант тосгонд 14 настай хүү М Орхон голд осолдсон байж болзошгүй тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас зургаадугаар сарын 15

Жагсагчид төв замыг хаалаа

Жагсагчид төв замыг буюу Төв шуудангийн урдах замыг хаалаа. Тэд замын хөдөлгөөнийг хаасан тул Энх тайвны гүүрнээс хотын төв рүү орох зам болон Энх тайвны өргөн чөлөө дагуух замыг бүрэн хаав.Хоёр дах

Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг ХХААХҮ-ийн дэд сайдаар томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөө аж ахуй, залуучууд, цахим шилжилтийн асуудал хариуцсан зөвлөх, Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа түүний товч танилцуулгыг хүрг