loader
Түргэн тусламжийн төвийн эмч, удирдлагууд гэртээ нас барсан иргэдийн мэдээллийг буяны компаниудад өгч, хахууль авч байжээ

Түргэн тусламжийн төвийн эмч, удирдлагууд гэртээ нас барсан иргэдийн мэдээллийг буяны компаниудад өгч, хахууль авч байжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс өнгөрсөн долоо хоногт нийт 100 гомдол, мэдээллийг шалгажээ.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 721 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийт гурван объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн гурван мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас мэдээллээ. Тодруулбал, 

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн нийт 14 албан тушаалтан гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийн гэрийн хаягийг буяны компанид өгч, шарилыг хувийн компаниудаар зөөлгөхөд хууль бус давуу байдал олгож, энэхүү үйлдэлдээ 100 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэг гарчээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлэх “Зорилтот бүлгийн иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн

Оюуны өмчийн үйлчилгээг хөгжүүлэх хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

Швейцарийн Женев хотноо болж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Дэлхийн оюуны өмчийн байгуулла

Улаанбаатар-Гуанжоугийн нислэг тогтмолжиж байна

Цар тахлын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсанаас хойш 28 сар өнгөрчээ. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж