loader
Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар олгож байна

Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар олгож байна

Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд 5 жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ой буюу чип, ухаалаг гар утасны аппликэйшнээр дамжуулан олгож эхлээд буй.

Мөн зарим газар, хэлтсүүд цахим машин буюу киоскоор тоон гарын үсэг олгож эхэлсэн.

Улсын бүртгэлийн байгууллагын харьяа газар, хэлтсүүд тоон гарын үсэг олгох ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, албан хаагчдад нь тоон гарын үсгийг олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Харьяалал харгалзахгүйгээр нийслэл, орон нутгийн бүртгэлийн хэлтэст хандаж аж ахуйн нэгж, байгууллага, хамт олноороо нэгдэн тоон гарын үсгээ авах боломжтойг УБЕГ-аас уриаллаа.

2022 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар 202,834 иргэнд тоон гарын үсэг олгожээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"И-Монголиа" дээр эрсдэл мэдээлэх цэс оруулснаар иргэдийн гомдлыг шууд шийдэгдэнэ

Хүүхдийн төлөө “За гэж хэлбэл заавал хийе” санаачлагын хүрээнд "И-Монголиа" систем дээр "Эрсдэл мэдээлэх" цэс оруулж байна. Тодруулбал, иргэд тухайн оршин сууж буй газрынхаа орчин тойронд ямар нэгэн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, нийтийн зам талбайн эвдрэл гэмтэл, эрсдэлийн талаар мэдээлэх юм.

Монгол Улсад жуулчлах БНСУ-ын иргэд визгүй зорчино

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 04-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх: Онцгой байдлын байгууллагыг орчин үеийн мэргэжлийн болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ

Онцгой байдлын албаны 18 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд болж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хүндэтгэлийн хуралд оролцож,