loader
Унтаж байхад нь цонхоор орж "гар утас, хүнс"-ийг нь ХУЛГАЙЛЖЭЭ

Унтаж байхад нь цонхоор орж "гар утас, хүнс"-ийг нь ХУЛГАЙЛЖЭЭ

Хоёр иргэнийг унтаж байхад нь байрны цонхоор орж ирээд, гар утас болон бусад хүнс, гэр ахуйн бараа бүхий 2.7 сая төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 2022.07.04-ний шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрны онгорхой цонхоор иргэн Э нь орж ирээд, М, Т нарын iPhone Xr болон iPhone 12 Pro Max загварын гар утсыг хулгайлжээ. Түүнчлэн найман ширхэг “Ноншим” савтай гоймон, нойтон салфетка, ариун цэврийн хэрэгсэл, барааны саван зэргийг авсан байна. Улмаар хүч хэрэглэлгүй, шунахайн сэдлээр бусдын эд зүйлсийг хулгайлсан хэрэгт холбогдсон байна.

Хохирогч М, Т нар нь байр түрээсэлж байжээ. Харин долдугаар сарын 5-ны өглөө сэрэхэд гар утас нь байхгүй байсан тул цагдаад хандсан байна. Харин шүүгдэгч Э нь тухайн үед согтууруулах ундаа ч хэрэглэсэн байсан нь тогтоогджээ. Мөн гар утаснуудыг хямд үнээр зарсан байна. Ингэхдээ "Би нууц үгээ мартаад хэрэглэж чадахгүй байгаа" хэмээсэн байгаа юм.

Түүнд нэг жил хорих ял оноосон байна.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргав

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа.30 461 ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ БОЛОМЖОО

ХӨВСГӨЛ НУУРЫГ ЦЭВЭРЛЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАНА

БОАЖЯ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран өнгөрсөн долдугаар сараас Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох судалгааны ажлыг эхлүүлсэн.Тус судалгаанд нэн шаардлагатай баг

Н.ТҮВШИНБАЯР ХОХИРОГЧИЙН ТАЛД ҮЛ ХӨДЛӨХ ХОЁР ХӨРӨНГӨ НӨХӨН ТӨЛБӨР БОЛГОН ШИЛЖҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгос