loader
ХӨВСГӨЛ НУУРЫГ ЦЭВЭРЛЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАНА

ХӨВСГӨЛ НУУРЫГ ЦЭВЭРЛЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАНА

БОАЖЯ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран өнгөрсөн долдугаар сараас Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох судалгааны ажлыг эхлүүлсэн.

Тус судалгаанд нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж, дэмжлэг үзүүлэх талаар Япон Улсын Засгийн газар, Жайка болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Япон Улсын “Ниппон салвэйж” компанийн урилгаар живсэн тээврийн хэрэгсэл, машиныг татан гаргахад шаардлагатай тоног төхөөрөмж, багажийг судлахаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан баг энэ сарын 17-22-ны өдрүүдэд тус улсад ажиллаж байна.

Ажиллах үеэрээ “Ниппон салвэйж” компанийн үйл ажиллагаа болон далайд живсэн хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны туршлага, татан гаргах ажиллагаанд ашиглагддаг тоног төхөөрөмжтэй танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн нуурт живсэн тээврийн хэрэгсэл, машины байршлыг нарийвчлан тогтооход шаардлагатай судалгааны арга зүй болон цаашид ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийн талаар Жайка болон төслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг JICS-ийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, харилцан туршлага мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хэт холын зайд гүйгч, сувилагч Б.Алтантуяа 23 хоногт 720 км зам туулжээ

Дорнод аймгийн БОЭТ-ийн Хавдрын тасгийн сувилагч Б.Алтантуяа “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор хэт холын зайн гүйлтийг амжилттай тууллаа. Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хэт холын зайн

ЖАЙКА-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки болон Японы Ёс зүйн хорооны тэргүүн Ито Наоки нарыг хүлээн авч уулзлаа

"Чингис хаан судлал"-ын олон улсын холбоог байгууллаа

Монгол Улсыг нэгтгэн байгуулж, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг, аугаа эзэнт гүрнийг цогцлоосон Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн түүхт ой тохиож байна. Түүхийн хоёр дахь мянганы суут хүмү