loader
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 77 дугаар чуулганы индрээс юу хэлэв?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 77 дугаар чуулганы индрээс юу хэлэв?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ.

Түүний НҮБ-ын индрээс дэвшүүлсэн асуудал, санал, санаачилгууд юу байв гэдгийг тоймлон хүргэвэл:

1.    Цэрэг арми, зэвсэглэлд зарцуулж буй төсөв, хөрөнгийг нэн буурай болон хөгжиж буй улс орнуудад, эсвэл дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх их үйлсэд зарцуулсан бол ахиц дэвшил гарах байсныг тэмдэглэв.   

2.    Өнөө цагийн хүндрэлтэй үед аливаа үл ойлголцол, зөрчил мөргөлдөөн, дайн тулааныг энх тайванч хандлага, энхийн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх ёстойг онцоллоо.

3.    Монгол Улс цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, бүрэн устгах, цөмийн зэвсэггүй бүс нутгийг бий болгох явдал хамгийн зөв, үр дүнтэй арга зам гэж үздэгийг хэлэв.

4.    Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцдог эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурлыг таван жил тутамд эх орондоо зохион байгуулах санаачилгыг гаргасныг дурдлаа.

5.    Зүүн хойд Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах нэгдсэн платформыг Монгол Улсад байгуулах санаачилгыг 2018 онд манай улс анх дэвшүүлсэн гэдгийг хэллээ.

6.    Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлыг түшиглэн, Зүүн хойд Азийн хүмүүнлэгийн тусламжийн төв, агуулах байгуулах санаачилгыг дэвшүүллээ.

7.    Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлд Монгол Улс бодит хувь нэмрээ оруулж, улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллах байр суурьтай байгаагаа дахин илэрхийллээ.

8.    Монгол Улс 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил болгох тухай” НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачилж, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр батлуулаад байгааг хэллээ.

9.    Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж  байгааг дуулгав.

.

 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хичээл хийх зуураа ЭМОРЧ сонсох боломж

Заримдаа номын санд хичээл хийхэд залхуу хүрэм байдаг биздээ. Хичээнгүйлэн суралцахын хамт сурч амжаагүй Солонгос хэл болон англи хэл гэх мэтийг сурах зэрэг олон зүйлийг төлөвлөж байгаа биздээ. Өнөөдө

Залуучуудын хөгжлийн аян эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 15 багц ажил бүхий “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр”-ийг 1995 онд баталж дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилгоо

Их цэвэрлэгээний явцад 20,000 тонн хог хаягдлыг 5,000 удаагийн рейсээр тээвэрлэж, төвлөрсөн цэгт хүргэжээ

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба(УБЗАА)-наас өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлынхаа үеэр хаврын их цэвэрлэгээний талаар мэдээлэв. Их цэвэрлэгээ нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан