loader
ФОТО СУРВАЛЖИЛГА: Сэтгүүлчийн ёсзүйн асуудалтай холбоотой 500 гаруй гомдол иржээ

ФОТО СУРВАЛЖИЛГА: Сэтгүүлчийн ёсзүйн асуудалтай холбоотой 500 гаруй гомдол иржээ

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар ЦЕГ, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл цахим салбар дахь гэмт хэргийн сурталчилгаа, нөлөөллийн сэдвээр илтгэл тавьсан юм. Тодруулбал, “Сэтгүүлчийн ёсзүйн код-Гэмт хэргийг мэдээлэх нь” сэдвээр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа илтгэл тавилаа.

Тэрбээр, “Хэвлэл мэдээллийн зөвлөлд сүүлийн долоон жилд сэтгүүлч ёсзүйн алдаа гаргасан гэх гомдол 500 гаруйг хүлээн авсан. Жилд 100 орчим ирдэг. Үүний 3/1 нь ялгаварлан гадуурхалт, хувийн амьдрал, гүтгэн доромжилсон агуулгатай байсан. Гэмт хэргийг бид мэдээлэх ёстой гэдэг, эсвэл ийм хэргийн хохирогч болоод сэтгэл санаа нь илааршиж буй хүнд яаж нөлөөлөх вэ гэдгээ бодох ёстой.  

Хоёр тамирчин залуу нэгнээ хөнөөсөн гэх хэргийн дараа ХМЗ-д гомдол орж ирсэн. Гэтэл бусдын амь насаа алдсан уг хэрэгт сэтгүүлчид хувийн мэдээллийг нээлттэй байршуулсан, хэрэг болсон хаяг байршил, ул мөрийг зургаар харуулсан гэх гомдол гаргаж, энэ гомдол үндэслэлтэй гэж үзсэн. Сэтгүүлзүйд чанар ирж байгаа. Редакц ажилчдаа цалинжуулах, татвар нийгмийн даатгалаа төлөх зэргээр амьдрах хэрэгтэй. Орлогын олон янз байдлыг дэмжих боломж харамсалтай нь манайд гарч ирсэнгүй. Хараат бус мэргэжлийн редакцийг дэмжих асуудлыг дэлхий нийт гаргаж ирлээ.

Та нар хичээгээд ёсзүйтэй мэдээлэл бэлтгэ гээд хаячихвал хэдэн редакц тунаж үлдэх вэ. Хэдэн жилийн өмнө 70-80 хувь нь эзний хамааралтай байсан. Одоо энэ байдал буурсан. Бие даасан редакциуд маш их гарч ирлээ. Эрхзүйн хязгаарлалтаас улбаалсан цензур Монгол Улсыг хараат, хагас эрх чөлөөтэй гэж ойлгуулж байгаа” хэмээлээ.

Чуулганы фото сурвалжилгыг уншигч танд хүргэе. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/59 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийтийн тээврийн газрын хамтарсан удирдамжийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад мөрдөгдөх норм дүрэм, стандартын хэрэгжилт, аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлийн хяналт шалгалтыг өчигдрөөс зохион байгуулж эхэлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасаг хүлээн авч уулзлаа.

АНУ-ын иргэдийг яаралтай Оросоос гарахыг шаардав

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам өөрийн улсын иргэдээ Оросоос яаралтай гарахыг санууллаа. ОХУ-ын ерөнхийлөгч Путин орос эрчүүдийг хэсэгчилсэн дайчилгаанд дуудсаны дараа уг сэрэмжлүүлэг гарчээ. Сэрэмжлүүлэгт АНУ-ын иргэдийг Орос руу зорчихгүй байх, ОХУ-д оршин суудаг болон аялж яваа хүмүүс тус улсаас нэн даруй гарахыг хүссэн.