loader
Экспорт импортын хэмжээ нэмэгдсээр байна

Экспорт импортын хэмжээ нэмэгдсээр байна

Гаалийн ерөнхий газрын мэдээгээр 2022 оны эхний есдүгээр сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 15276.1 сая ам.доллар болж өсчээ. Энэ нь 2021 оны мөн үеэс 3744.7 сая ам.доллар буюу 32.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспортын хэмжээ ч нэмэгдэж импортын дүнгээс 2563.2 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс ч эерэг гарчээ.

Нийт экспортын барааны 50 хувийг нүүрсний экспорт, 24.4 хувийг зэсийн баяжмалын экспорт эзэлсэн байна. Оны эхний есөн сарын байдлаар 19 сая тонн нүүрс экспортолсон бол зэсийн баяжмалын экспорт ч өнгөрсөн хоёр жилийн мөн үеэс өсчээ. Оны эхний есөн сард нийт 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортод гаргасан байна.

No description available.

Харин мал махны экспорт өнгөрсөн оны мөн үеэс буурч 4 мянган тоннд хүрсэн бол алт 12,9 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 63,4 хувиар, ямааны самнасан ноолуур 5,9 мянган тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 34,7 хувиар тус тус өссөн байна.

Импортын хувьд автобензин 483,5 мянган тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 33,6 хувиар өссөн бол дизель түлш 698,3 мянган тонн болж 5,4 хувиар буурсан байна. Харин импортоор орж ирж байгаа суудлын автомашины тоо 51700 ширхэг болж өнгөрсөн оны мөн үеэс 24,6 хувиар өссөн бол ачааны автомашины импортын хэмжээ буурчээ.

No description available.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөрт зөрчлийн хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөрт зөрчлийн хэрэг үүсгэжээ.Тэрбээр энэ тухай, "Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар намайг олон нийтэд бичлэг цацсан гээд дахиад зөрчлийн хэрэг үүсгэж ши

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, жуулчдын ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлсэн

COP17 ХУРЛЫН ҮЕЭР ХЭРЭГЖИХ ЗАМ ТЭЭВРИЙН ЗОХИЦУУЛАЛТУУД

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээнй үеийн зам тээвэр, логистикийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.