loader
Наймдугаар сарын 10-ны дотор цэцэрлэгийн эхний бүртгэлийг хийнэ

Наймдугаар сарын 10-ны дотор цэцэрлэгийн эхний бүртгэлийг хийнэ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-нд эхлэх талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Цэцэрлэгийн элсэлтийн тухайд хамран сургах тойрогт хэдэн хүүхэд байгаа, яаж хамран сургах тойрогт нь хамруулах талаарх ажлыг E-mongolia-тай хамтран хийж байна. Наймдугаар сарын 10-ны дотор эхний бүртгэлийг хийх боломж гарах болов уу гэж харж байгаа" гэв. 

Түүнчлэн улсын хэмжээнд 36 шинэ сургууль, 37 шинэ цэцэрлэг, долоон дотуур байрыг есдүгээр сарын  1-нээс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, 5 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж буйг салбарын сайд онцоллоо. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг эмч, мэргэжилтнүүд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагын баг болон тасаг, албадын төлөөлөл бүхий эмч, мэргэжилтнүүд энэ сарын 03-наас 05-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.Энэ хүрээнд аймг

Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, бүлгийн хүндэт зөвлөх Т.Никай нар хүндэтгэлийн зоог барилаа.

ШӨХТГ: Шатахууны үнэ бууна

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнэ буух боломжтой талаар мэдээлжээ.Тус байгууллагаас "ОХУ-ын Роснефть компаниас энэ сард манай улсад нийлүүлэх А-80, Аи-95, Аи-98 автобензиний и