loader
МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГИЙН ТООГ НЭМНЭ

МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХООРОНД ШУУД НИСЛЭГИЙН ТООГ НЭМНЭ

Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Монгол, Вьетнам хоорондын шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцан сурталчилгааг идэвхжүүлж, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах зэргээр аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн уулзалтаар НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны гуравдугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг гардуулан өгчээ.

Өндөр хэмжээний уг уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцох ба бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтыг нэгтгэж, энэ чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм гэж Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны газрын дарга нар, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй нийслэлийн дүүргийн удирдлагуудтай уулзлаа.Э

Д.Үүрцайх: Ерөнхийлөгч асан Х.Баттулга эмчилгээнээсээ эргэж ирэхгүй бол хариуцлагын асуудал хоёр түвшинд яригдана

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр ХҮН намын хуульч Д.Үүрцайх таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой мэдээлэл өглөө.

Б.Лхагвасүрэн: Монголбанк ипотекийн зээлийг ирэх оноос зогсооно

УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.