loader
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны газрын дарга нар, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй нийслэлийн дүүргийн удирдлагуудтай уулзлаа.

Энэ үеэр Дэд сайд, дүүргийн Засаг дарга нарыг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажилд хороодоо зохион байгуулалтад оруулж, бодит тоон мэдээллийг ирүүлэх, компани, бизнес эрхлэгчид, хувийн цэцэрлэгийнхнийг татан оролцуулж хамтарч ажиллахыг хүслээ.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг дүүргүүдэд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Энэ долоо хоногт Налайх дүүрэгт ажиллана.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд түрээсийн цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг болон хувийн цэцэрлэгийг шинээр бий болгоход анхаарч ажиллаж байгаа. Мөн төрийн өмчийн байруудыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн гадна үлдсэн 34 мянган хүүхдээс 22 мянга гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болгосон. Одоо 11 мянган хүүхдийг энэ онд багтаан цэцэрлэгт хамруулах ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлнэ.



Энэ ажлыг зохион байгуулахад үүсэж буй хүндрэлийг тодруулахад, иргэдийн шилжилт хөдөлгөөн, хаягийн мэдээлэл дутмаг, дүүргүүдийн шинэ хороодын зохион байгуулалтын асуудал байгааг онцолж байв. Үүнд анхаарч ажиллахыг дүүргийн удирдлагуудад танилцууллаа. Тэд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ түрээсийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг дүүрэг бүрдээ судалж, ажил хэрэг болгохоор болов.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сэтгүүлчид өнөөдөр тайван жагсаал хийнэ

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид өнөөдөр /2022.06.13/ 12:00 цагт Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ.Тодруулбал, сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөө ба о

62 дахь удаагийн "Grammy awards"-ийн онцлох агшнууд

Лос Анжелес хотноо 62 дахь удаагийн "Grammy awards"-ийн шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө. Энэ жилийн онцлох уран бүтээлч нь дуучин Били Айлиш байв. Тэрбээр оны шилдэг дуу, шилдэг цомог болон шилдэ

Сургуулийн автобус 17 чиглэлд үйлчилж байна

Сургуулийн автобус 17 чиглэлд үйлчилж байна