loader
Э.Цэндбаатар, Э.Шинэчагтага нар 600 сая төгрөгийн бооцоотой тулалдана

Э.Цэндбаатар, Э.Шинэчагтага нар 600 сая төгрөгийн бооцоотой тулалдана

Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар өн­­дөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээлэл хийлээ.

"Э.Цэндбаатар нар Монголын нэг номерын тамирчин. Дэлхийн аваргын хүрэл медальт. Хоёр тамирчин хоорондоо боксын төрлөөр тулалдах санал бие биедээ тавьсан байна. Тамирчин хүнийг ард түмэн үнэлж байна. Дэлхий нийт анхаарлаа хандуулж байна.Т амирчдаа алдаршуулах үүднээс энэ тулааныг хийхээр болсон гэж хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

Боксын дасгалжуулагч Б.Энхтайван "Өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож байгаа нь миний хувьд нэр хүндийн асуудал. Монголд мэргэжлийн тамирчдын үнэлэмж бага байсан. Үнэлэмж өндөр болж байгаад баяртай байна" гэв. 


Боксчин Э.Цэндбаатар:“Тулаанд би дуудсан. З.Шинэчагтага зөвшөөрсөн. Ах нарынхаа дэргэд онгирсон нь надад таалагдаагүй. Би бокст байсан бол чамайг гаргаахгүй гэдэг нь таалагдаагүй. Худлаа хүйтэн царайнаас айна гэж бодоод байх шиг байна. Чамд хүйтэн царайнаас өөр юу ч байхгүй” гэлээ.


Холимог тулаанч З.Шинэчагтага:“Тал талаасаа 300 сая төгрөг гаргаад тоглъё гэж хэлсэн. Хоёр талаасаа 600 саяыг босгож байна. Хожсон нь бүх мөнгөө авна. Саяхан болсон тулаанууд мөнгөө өгөөгүй гэсэн яриа гарсан байна лээ. Гол нь дэвжээнийхээ хажууд мөнгөө тавьж байгаад тулалдъя. Ялсан нь аваад гаръя.” гэв.

"Бид хоёрын тохиролцсон жин 70 кг. Одоо миний биеийн жин 78кг-тай байна. 70 болтол хасна. Цэндбаатар 75-тай байгаа. Бас 70 болтол хасна" гэв.

Тэрээр цааш нь "Намайг Цэндээ холимог тулаанаар дуудаж чадаагүй" гэхэд нь "Танд боксоор өрсөлдөх эрсдэлтэй биш үү?" гэх сэтгүүлчийн асуултад "Хоёулаа бид 2  боксоор хичээллэж байсан. Би Цэндээг цохиж унагааж байсан учраас цохих боломж байгаа байх. Энэ намайг оноогоор ялсан" гэлээ. Энэ үеэр Э.Цэндбаатар "Ялсан л бол ялсан биз дээ" гээд Э.Шинэчагтага руу ус цацав. Гэтэл Э.Шинэчагтага "Цэндээг би ингэх байх гэж бодож байсан юм. Ийм ёс зүйгүй байгаа юм" гээд мэдээлэл хийснийхээ дараа Э.Цэндбаатар руу ундаа шидлээ.





foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийтийн албанд томилогдох 365 иргэний урьдчилсан мэдүүлгийг хяналаа

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс арваннэгдүгээр сарын 28-наас энэ сарын 2-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 365 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилс

Шинээр орж ирсэн автобуснууд 42 чиглэлд үйлчилгээнд явж байна

Шинээр орж ирсэн автобуснууд 42 чиглэлд үйлчилгээнд явж байна

Ерөнхийлөгч хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үг хэлэхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан.