loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бараалхав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлстэй “гуравдагч хөрш” Канад Улстай “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр  харилцаа, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Сенатын танхимын дарга хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр айлчилж байгаа нь харилцааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх зорилтыг урагшлуулах, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэртэйг  онцлов.

Мөн Канад Улсын иргэд Монгол Улсад визгүй зорчдог. Монгол иргэдийг Канад Улсад зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх чиглэлээр анхаарч ажиллахыг хүсэв.

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр талын түншлэл, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх зорилгоор айлчилж байгаагаа тэмдэглэв.

Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа  бэхжиж, уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч зэрэг олон салбарт хөгжих өргөн боломж байгааг дурдав.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах, энхийг сахиулах, байгаль орчин, боловсрол зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Мөн Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд  хамтран ажиллах талаар ярилцлаа.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

45 гарааш буулгаж чөлөөлсөн газарт 200 хүүхдийн цэцэрлэг барина

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байршил дахь зөвшөөрөлгүй

Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт эхэллээ

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.Тэр

Хорт хавдрын эмийн эмчилгээний зардлыг ЭМД-аас "100" хувь хариуцна

ДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор зохицуулагдах хорт хавдрын болон бусад өвчний үеийн хөнгөвчлөх эмийн эмчилгээний нийт зардал 880,000 төгрөг бөгөөд үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь