loader
МАНАЙ УЛСЫН ГАДААД ӨР ЭДИЙН ЗАСГААСАА 2.2 ДАХИН ИХ БАЙНА

МАНАЙ УЛСЫН ГАДААД ӨР ЭДИЙН ЗАСГААСАА 2.2 ДАХИН ИХ БАЙНА

Манай улс ирэх оны төсвөө батлахдаа шинээр нэмж өр тавихгүй, өмнөх жилүүдийн өр төлбөрүүдээ хагаслаж, мөн шинээр бүтээн байгуулалт эхлүүлэхгүй, өмнө эхэлсэн ажлуудаа дуусгах чиглэл барьж байна. Төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд монгол улсын гадаад өр зээлтэй холбоотой асуудал яригддаг. Энэ асуудалтай холбогдуулан ҮСХ-оос тодрууллаа.

ҮСХ-ны дарга Б.Батдаваа:

Төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд "Монгол Улсын гадаад өр замаа алдлаа, хүүхэд төрөнгүүтээ өрөнд орж байна, өрхөд ноогдох өр 30 сая төгрөг давлаа" гэж шагшрах хүмүүс олон боллоо. Үүнийг тодорхой тайлбарлах нь зүйтэй.

1. Манай улсын гадаад өрийн хэмжээ 33.3 тэрбум ам.долларт хүрсэн нь санаа зовох хэмжээнд хүрсэн өндөр дүн үү гэвэл тийм. Учир нь гадаад өрийг эдийн засагтай харьцуулахад 2.2 дахин том болсон байгаа. Энэ нь ижил төстэй орнууд дунд бид хамгийн өндөртөө орж байгаа хэрэг.

2. Тэгэхдээ гадаад өрийн бүтцийг бид харах хэрэгтэй. Одоо байгаа 33.3 тэрбум ам.долларын өрийн 9.2+2.5 тэрбум нь буюу 11.7 тэрбум ам.доллар нь Засгийн газар, Төв банкны буюу Монголын төр/татвар төлөгчдийн хариуцах хэсэг. Харин хамгийн том хэсэг нь буюу 12.1 тэрбум нь хөрөнгө оруулагчийн зээл буюу Оюутолгой ХХК, Энержи Ресурс гэх мэт компаниудын гадаадад байдаг толгой компаниасаа авсан зээл байгаа юм. Харин  8.1 тэрбум нь бусад Монголын аж ахуйн нэгжүүдийн зээл. Өөрөөр хэлбэл Засгийн газар, Төв банкнаас бусад гадаад өрийг тухайн төсөл, аж ахуйн нэгж хариуцна гэсэн үг.

3. Эцэст нь хэлэхэд бидэнд валютын хуримтлал байдаггүй, иймд аливаа том төсөл хөтөлбөр хийхэд гадаадын зээл зайлшгүй хэрэгтэй болно. Тэгэхээр өр зээлээ бид зөв зарцуулж байна уу, энэ нь эргээд улсын эдийн засгийн орлогыг нэмэгдүүлж чадаж байна уу гэдэг л хамгийн чухал үзүүлэлт. Дээрээс нь цаашид орж ирж байгаа зээлийн доллар болгоноос аль болохоор олон центийг дотооддоо үлдээхийн тулд яах ёстой вэ гэдгээ зөв тооцоолох ёстой гэсэн үг. Үүнд татвар, төсөв, мөнгө, ханш, хүү, хөрөнгө оруулалтын цогц бодлого хэрэгтэй болно” гэлээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Он гарснаас хойш 1,087.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлов

Манай улс он гарснаас хойш 1,087.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.Үүнд А-80 автобензин 20.7 мян.тн, АИ-92 автобензин 362.7 мян.тн, АИ-95/98 автобензин 16.2 мян.тн, ДТ 548.3 мян.тн,

"Найман шарга"-д доллар дахин 3200 давав

Арилжааны төвүүдэд ам.доллар 3150-3190 төгрөг болж буурсан бол Монголбанкны ам.долларын ханш 3175 төгрөгт хүрсэн байна. Харин "Найман шарга"-д 3200 дахин давжээ. Өнгөрсөн 4-5 дугаар сард ам.долларын х

Гадаадад байгаа монгол иргэд "2022 онд $500" сая доллар эх орондоо шилжүүлсэн байна

Гадаад улс оронд ажиллаж байгаа иргэдийн эх орон руугаа шилжүүлдэг валютын 2022 оны тайланг Дэлхийн Банкнаас гаргажээ. Ингэхдээ 1990 оноос хойших мэдээллийг нэгтгэн гаргасан байна.Монгол Улсын иргэд х