loader
“СТРАТЕГИЙН БАРИМЖААТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА”, “ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ДЭД ТӨСЛИЙГ БШУЯ-НЫ АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛАВ

“СТРАТЕГИЙН БАРИМЖААТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА”, “ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ДЭД ТӨСЛИЙГ БШУЯ-НЫ АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛАВ

“Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төсөл 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Төслийн хүрээнд “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслүүд хэрэгжинэ. Төрийн албаны зөвлөлөөс БШУЯ-ны нийт албан хаагчдад төслүүдийн танилцуулгыг хийв.

2020, 2021 онуудад хүний нөөцийн аудит, цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагыг төрийн албанд нэвтрүүлэх, ёс зүйн зөвлөл болон хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид, ёс зүйн зөвлөлийг чадавхжуулах сургалтын хөтөлбөрийг боловсруулж аймаг, нийслэлийн түвшинд сургалтуудыг зохион байгуулсан. Түүнчлэн цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагын болон ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх бодлогын баримт бичиг, арга зүй, хэрэглэгдэхүүнийг боловсруулаад байна.

2022 онд сонгогдсон төрийн байгууллагуудад “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслүүдийг хэрэгжүүлэх замаар төслийн туршин нэвтрүүлэлтийн үр дүнг бэхжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, төрийн байгууллагын үр дүнг дэмжих хүний нөөцийн удирдлагыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг ням гарагт нээнэ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Энэ үеэр Улаанбаатараас Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг албан ёсоор нээхээр

Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээгээр өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.2023 оны нэгдүгээр сарын 29-ний 20 цагаас нэгдүгээр сарын 30-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэ

Х.Нямбаатар: Одоо үргэлжилж буй жагсаал улс төрийн өөр агуулгатай байна уу гэдэг ойлголтод хүрч байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсагчдын тавьж буй шаардлагатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлдээ бол жагсагчид ямар шаардлага тавиад байгааг ойлгохоо болилоо. Засгийн