loader
ЕВРАЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН XII ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

ЕВРАЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН XII ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Энэ удаагийн чуулга уулзалтад 26 улсын Элчин сайд, 40 гаруй улсын дипломат болон консулын ажилтнууд оролцсон бөгөөд энэ хүрээнд “Шинэ бодит нөхцөл байдал дахь Орос ба дэлхийн эдийн засгийн харилцааны өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлэг, төрийн болон бизнесийн байгууллагын төлөөллийн оролцоо бүхий Олон улсын дипломатын форум тус тус зохион байгуулагдав.

Монголын талын төлөөлөгчид Свердловск мужийн Амбан захирагчийн орлогч, тус муж дахь ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч, мужийн Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны удирдлагатай тус тус уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлаар санал солилцов. Түүнчлэн Монгол Улсаас Екатеринбург хотод суугаа Өргөмжит консултай хамтран тус хотноо суралцаж буй монгол оюутнууд, тэдгээрийн сургуулийн удирдлагатай уулзаж, оюутан залуусын сурлага, ахуйтай танилцав.

Екатеринбург хотын их, дээд сургуулиудад манай улсын 96 иргэн эрчим хүч, эрх зүй болон анагаах ухааны чиглэлээр суралцдаг бөгөөд манай оюутнууд дээрх чуулганы хүрээнд зохион байгуулагдсан урлагийн наадамд идэвхтэй оролцож монгол бүжиг, хөөмий болон ардын дуу зэрэг урлагийн үзүүлбэр толилуулсан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бараалхав.

“Хүмүүн бичиг” сонины 30 ой энэ жил тохиож байна

“Хүмүүн бичиг” сонины 30, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 25 жилийн ойд зориулсан ёслолд хүрэлцэн ирнэ үү. Та бүхнийг 2022.10.31-ний Даваа гарагийн өглөө 08.00 цагт МОНЦАМЭ агентлаг “Хүмүүн

Улаанбаатарт 19 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянг