loader
"ЗАЛИЛАГЧИД ХУУРАМЧ ДАНС АШИГЛАДАГ УЧРААС МӨНГӨӨ БУЦААЖ ОЛОХОД ХЭЦҮҮ"

"ЗАЛИЛАГЧИД ХУУРАМЧ ДАНС АШИГЛАДАГ УЧРААС МӨНГӨӨ БУЦААЖ ОЛОХОД ХЭЦҮҮ"

Малчин эмэгтэй романс залилангийн хохирогч болж, 240 сая төгрөгөө алдсан хэрэг өнгөрсөн зун гарч байсан. Иргэд цахим хуурамч хаяганд итгэж, мөнгөө их хэмжээгээр алдах тохиолдол гарсаар байгаа учраас ЦХХЯ болон Монгол банк хамтран “Unsend” аяныг энэ 7 хоногт эхлүүлж, иргэдэд сэрэмжлүүлэг өглөө.

“Янз бүрийн зурхай сонжоо битгий ашигла” гэж хэлсээр, сануулсаар байтал нэвтэрч ороод цахим хаягныхаа нууц үгээ алддаг. Ингээд хохирогч болоод үлдэж байна гэж цагдаагийн байгууллагаас санууллаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд залилан гэмт хэргийн тоо 10 мянга давсан. Гурван хэрэг тутмын нэг нь залилангийн гэмт хэрэг байна. Нийт 19 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван “Хүмүүс дансны нэр тодорхой байхад яагаад илрүүлээд алдсан мөнгийг буцаагаад аваад өгч болдоггүй юм бэ” гэж асуугаад байдаг. Гэтэл залилагчид маш олон төрлийн хуурамч данс ашигладаг. Ингээд олоход хүндрэлтэй болдог. Жижиг дүнгээр иргэдийг хохироох хэрэг олноор бүртгэгдэх болсон” гэлээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан эрчим хүчийг 4 хоног хязгаарлана

Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг өнөөдрөөс эхлэн энэ сарын 26-ны өдөр хүртэл өглөөний 06:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хязгаарлана.Учир нь ОХУ-ын талаас өвөлжилт

ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРЖ АМЖИХГҮЙ ТУЛ ХОЙШИЛНО

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврын биелэлтийн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах

Японы дэд бүтцийн хөгжлийн институтийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2022.08.08/ Японы дэд бүтцийн хөгжлийн институтийн Ерөнхийлөгч Хашиба болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Японы Ол