loader
Д.Сарангэрэл: Амны хаалт авах асуудлаар олон улсын байгууллагад хандаж байна

Д.Сарангэрэл: Амны хаалт авах асуудлаар олон улсын байгууллагад хандаж байна

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр хуралдаж байна. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Амны хаалт, гар ариутгах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хувийн хэвшил хариуцдаг. 

Улсдаа ганц үйлдвэртэй. Энэхүү үйлдвэр нь БНХАУ-аас түүхий эдээ авдаг. Тэрхүү түүхий эдийн үйлдвэр нь БНХАУ-ын Хубэй мужид байдаг тул түүхий эдээ авахад асуудал үүсэж байна.

Гэхдээ түүхий эдийн нөөц дууссан гэж ойлгож болохгүй. Бид донор орнуудтайгаа ярилцана.

Энэтхэг, Солонгос зэрэг улсад хандсан. Эдгээр улсад өөрсдөд нь амны хаалт хомсдож байна. Тиймээс олон улсын байгууллагад хандаж байна.

Монгол Улсад 15,134 эмнэлгийн ор байна. Үүнээс 2,195-г нь коронавирусийн халдвар гарсан тохиолдолд ашиглах бүрэн боломжтой. Мөн боловсон хүчнийг бэлдэж, сургалтыг тогтмол өгч байгаа.

Дэлхийн зарим улс Ухань хотоос иргэдээ авахдаа шууд халдварт өвчин судлалын төвдөө хэвтүүлэхгүй байгаа. Туршлагаас харахад өөр бүс нутагтаа тусгаарлаж, шинжилгээнд хамруулж байгаа тул бид ч мөн үүнээс суралцаж, тусгай объектыг судалж байна.

Эмнэлгийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгслийн нөөц алга. 

Ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай байгаа. Гэхдээ хувийн хамгаалах хэрэгсэл огт байхгүй гэж бүү ойлгоорой. Манай улсад байгаа хамгаалалтын хувцас хуучирсан, орчин үеийн шаардлагыг хангахааргүй байгаа нь үнэн.

ДЭМБ-ын мэргэжилтэнтэй маргааш хийх уулзалтаар хамгаалах хувцас нийлүүлэх талаар ярилцана" гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

 

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцов

Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Б.Жавхлан: Ирэх гурван жилд Засгийн газар арилжааны нэг ч бонд гаргахгүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан олон нийтийн дунд тарсан ташаа мэдээллийг залруулж мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, "2016-2017 оны үед Засгийн газрын гадаад

Монгол Улс АНУ-тай Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг үзэглэлээ

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Төрийн департаментын Тээврийн асуудал хариуц