loader
ОХУ-ын ГХЯ Япон улстай маргаантай байгаа Курилийн арлуудын талаарх хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдлээ

ОХУ-ын ГХЯ Япон улстай маргаантай байгаа Курилийн арлуудын талаарх хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдлээ

ОХУ-ын ГХЯ мягмар гарагт Япон улстай маргаантай байгаа Курилийн арлуудын талаарх хэлэлцээрийг зогсоож байгаагаа мэдэгдээд, Токио хоёр орны хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэв.


Тодруулбал, ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ, “Одоогийн нөхцөл байдалд бид аргагүйн эрхэнд Японы тал санхүүгийн үүргээ биелүүлэх хүртэл 1998 оны хэлэлцээрийг түр зогсоож байна” гэжээ.


Япон улс Украины асуудлаас болж ОХУ-ын эсрэг нэг талын хориг арга хэмжээ авсны дараа Москва өнгөрсөн 3 дугаар сард Японтой хийсэн энхийн хэлэлцээрээ зогсоож, Курилийн арлуудад эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах хоёр орны хэлэлцээрээс татгалзаж байгаагаа зарласан.


Ташрамд дурдахад, Япон, ОХУ улсууд нь Курилийн арлуудын эзэмшлийн асуудлаар санал зөрөлдсөний улмаас Дэлхийн II дайн дууссанаас хойш өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй байгаа юм. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эрүүл мэндийн салбарт энэ онд 88, ирэх жил 130 стандартыг шинэчилнэ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр эмнэлгийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яаманд ажиллаж эрүүл мэндийн салбарын стандартчиллын асуудлын өнөөгийн байда

УИХ: Төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар төрийн цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

ГОО ЗҮЙ алдагдахад ЁС ЗҮЙ аль эрт хөндөгдсөн байх болно

Р.ЭмүжинЭээ сахиус минь гэж, манайхан чинь ойрдоо огцом гэгээрээд, орой өглөөгүй афоризмаар хэрэлдэж байдаг боллоо. “Хошигнол бол доромжлол биш” гээд түрүү долоо хоногт цээжилж амжаагүй байтал “Шүүмжл