loader
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх мөсөн хотхоны тохижилтыг энэ долоо хоногт дуусгана

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх мөсөн хотхоны тохижилтыг энэ долоо хоногт дуусгана

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА-)наас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд мөсөн хотхон байгуулж байна.

Тодруулбал, оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж байгаа юм.

"Тохижилтын ажлын явц одоогоор 69 хувьтай байна"

зураг
 

УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчны тохижилтыг үе шаттайгаар хийж байна. Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах энэ хотхон 24 цагаар ажиллана. Ажлын явц одоогоор 69 хувьтай, үлдсэн тохижилтыг энэ долоо хоногтоо дуусгахаар төлөвлөж байна.

Тохижилт бүрэн дууссаны дараа уг талбайд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ариун цэврийн байгууламж 24 цагаар ажиллаж эхэлнэ” гэлээ.

"Гэрт ойр болохоор ирж тоглох газартай боллоо"

зураг
 

130 дугаар сургуулийн сурагчдын төлөөлөл “Цэнгэлдэхийн энэ орчин өмнө нь гэрэлтүүлэг муутай байсан. Ингээд гоё тохижуулаад чөлөөт цагаа өнгөрүүлж болох орчин бүрдүүлж байгаад баяртай байна. Гэрт ойр болохоор ирж тоглох газартай боллоо. Гэрлэн чимэглэлүүд, сүлд мод нь их таалагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэхүү хотхоныг жишиг болгон тохижуулж байгаа бөгөөд цаашлаад өөр өөр байршилд, жилийн дөрвөн улиралд иргэд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг тохижуулах аж.

 
 
 
 
 
 
 

 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.Өнөөдөр /12-р сарын 06-ны/ 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар бага

ЗАЛУУ АРТИСТУУДЫН ДУУГ ХҮРГЭЖ БАЙНА: "Sysyx - X U N B I S H"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний сурын болон шагайн харвааны асарт зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 10