loader
Иргэний үнэмлэх дээрээс регистрийн дугаар, гэрийн хаяг хасагдаж байна

Иргэний үнэмлэх дээрээс регистрийн дугаар, гэрийн хаяг хасагдаж байна

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас энэ оны зургаадугаар сард баталсан.

Ингэснээр хувь хүний мэдээллийн нууцлалыг хадгалах, иргэний регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн мэдээлэл зэргийг иргэний үнэмлэхийн санах ойд байршуулж, иргэний талаар ямар нэг мэдээлэл агуулаагүй, дахин давтагдахгүй иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдах бичилт хийх, төрийн байгууллагын үйлчилгээг авахад иргэний бүртгэлийн дугаарыг л ашиглах боломжтой болжээ.

Өөрөөр хэлбэл иргэний үнэмлэх дээрээс регистрийн дугаар болон гэрийн хаяг хасагдаж байна.

Монгол Улсын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, загварыг Засгийн газар баталсан бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас энэ сарын 13-ны өдрөөс шинэ загварын иргэний үнэмлэхийн бэлдцэд бичилт хийж эхэлжээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар: "Монголд өглөө оройгүй түгжрэлийг бодож явдаг хүн би л байна"

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар "Монголд өглөө оройгүй түгжрэлийг бодож явдаг хүн би л байна" гэж хэлээд олны анхаарлыг татаад авсан. Тэгвэл өчигдөр тэрбээр дүүргүүдийн удирдлагуудтай уулзах үеэрээ томоох

86 дахь жилдээ "Тамирчдын өдөр"-ийг тэмдэглэв

“Монголын тамирчдын өдөр”-ийг энэ сарын 26-нд спортын салбарын үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэв.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоол

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн тайлан илтгэлийн хуралд оролцож байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо 2022 оны зургаадугаар