loader
Боомтоор нүүрсний 1300 гаруй автомашин хоосон гаргасан гэх хүмүүсийг цагдан хорив

Боомтоор нүүрсний 1300 гаруй автомашин хоосон гаргасан гэх хүмүүсийг цагдан хорив

Нийслэлийн прокурорын газраас  “Тавантолгой Транс” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай  Д.Дагвадорж, “МБМтранс” ХХК-ны гүйцэтгэх захирал  ажилтай Г.Мөнхдөл, “ Зун Мен” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, эмэгтэй  Ши Шао Хуа  нарыг  яллагдагчаар 1  /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах  тухай саналыг шүүхэд ирүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 16-ны өдөр саналыг хэлэлцээд Д.Дагвадорж, Г.Мөнхдөл , Ши Шао Хуа нарыг  1 сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.  Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан /  Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт,  байгаа  бол яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана / гэснийг   үндэслэсэн байна.

  • Д.Дагвадоржийг  Монгол Улсын хилээр  2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33,тонн нүүрсийг хууль бусаар хяналтгүй 373 тээврийн хэрэгслээр 1,624 удаагийн давтамжтайгаар хилээр  гаргаж, нууцаар, хууль бусаар нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд,
  • Г.Мөнхдөлийг 1,242 том оврын ачааны автомашиныг 4,433 удаагийн давтамжтай  “Гашуунсухайт” ын хилийн боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэлд,  
  • Ши Шао Хуаг  185 том оврын ачааны автомашиныг 482 удаагийн давтамжтай Гашуунсухайтын боомтоор хоосон гаргаж нүүрс хулгайлсны  улмаас улсад  их хэмжээний хохирол  учруулсан гэх үйлдэлд яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь  заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Яллагдагч нарын холбогдсон гэмт хэрэг нь нийгэмд эдийн засгийн хувьд  аюултай байгаагаас гадна яллагдагч нар хэрэгт  ач холбогдол бүхий  баримтуудыг  өөрчлөх, устгах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж үзэж  шүүх  шийдвэрээ гаргав.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний 23-т заасныг хэрэгжүүлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн “Су

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  "Уур амьсгалын өөрчлөлт"-ийн асуудлаар дэлхийн удирдагчдын  уулзалтад оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирда

Apple компани iPhone утасныхаа шинэ загварыг Энэтхэгт үйлдвэрлэлээ

Өнгөрсөн жил Apple компани iPhone 14-ийг Энэтхэгт угсарч эхэлсэн.Энэтхэг улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Пиюуш Гоял хэлэхдээ, Apple компани нийт iPhone гар утасныхаа 25 хувийг тус улсад үйлдвэрлэхэ