loader
Солонгос улсад Солилцооны оюутан нярай хүүхдээ дэлгүүрийн үүдэнд хаяжээ

Солонгос улсад Солилцооны оюутан нярай хүүхдээ дэлгүүрийн үүдэнд хаяжээ

Солонгосын Жонжү хотод тав хоногтой нярайг дэлгүүрийн үүдэнд үлдээсэн хэрэг гарчээ. Тус хэргийн үйл явцын талаарх дүрс бичлэгийг Солонгосын KBS телевизээр олон нийтэд цацжээ.

Жонжүд байрлах нэгэн рестораны үүдэнд хоёр цүнх болон манцуйтай хүүхэд тэвэрсэн эмэгтэй таксинаас буусан байна. Тэрбээр тав хоногтой нярайг болон хүүхдийн эд зүйл бүхий цүнхийг тус рестораны үүдэнд орхиод явжээ. Жонжүд хүйтний эрч чангарч буй энэ үед хүүхэд аюулд орох боломжтой байсан юм. Азаар зоогийн газрын эзэн найман минутын дотор нярайг олж, цагдаа болон эмнэлгийн эмч нарт хүлээлгэн өгчээ. Амь насанд нь одоогоор аюул учраагүй байна.

Цагдаа нар хүүхдээ хаясан эмэгтэйг баривчлах хүсэлт гаргажээ. Энэхүү эмэгтэй нь Жонжүд оюутан солилцоогоор очсон бөгөөд 20 гаруй насны гадаадын иргэн байсан аж. Тэрбээр хүүхэд өсгөж чадахгүй тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн хэмээн мэдүүлжээ.

Зоогийн газрын эзэн Ким “Би чимээ сонсоод гарсан. Гэтэл манцуйтай хүүхэд болон хоёр цүнх байсан” хэмээн мэдүүлсэн байна.

Тухайн бүсгүй эл ресторанд 10 хоног ажиллаж байсан нь хэргийн явцад тогтоогджээ. Мөн зоогийн газрын гадаа хүүхдээ үлдээсний дараа ресторан руу буцаж ирсэн бөгөөд хэдийн нярайг аваад явсан байсан гэж мэдүүлсэн байна.

Тус хэргийг шалгаж байгаа бөгөөд гадаадын иргэнээс төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ байхгүй байгаа нь асуудал болж байгаа ажээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Дуусдаггүй амьдрал” киног энэ сарын 10-наас хүргэнэ

Жүжигчин, найруулагч Ө.Мөнх-Эрдэнэ дэлгэцийн ээлжит бүтээлээ “Дуусдаггүй амьдрал” нэртэйгээр энэ сарын 10-наас үзэгчдэд хүргэх гэж. Эл киноны гол дүрд Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Г.

ГОВЬСҮМБЭР АЙМАГТ 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ, 150 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэгийн хамт Говьсүмбэр аймагт ажиллалаа. Говьсүмбэр аймагт ерөнхий боловсролы

Жүжигчин Кирсти Алли 71 насандаа таалал төгслөө

Холливудын жүжигчин Кирсти Алли 71 насандаа таалал төгсжээ. "Cheers" киноны од тэрбээр хорт хавдартай богино хугацаанд тэмцсэний дараа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Жүжигчин өөд болсныг хүүхдүүд нь