loader
Баярын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Баярын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Шинэ жил хаяанд иржээ. Баярын өдрүүдийн цаг агаар ямар байхыг сонирхуулж байна.

2022.12.27-ноос 12.31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -7...-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.

Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Холбооны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорн бараалхав.Монго

Сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илэрчээ

Дэлхийн 58 улс оронд сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илрээд байгаагаас 80 гаруй хувь нь Европт бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.ДЭМБ сармагчны цэцэг өв

АН ирэх бямба гаригт ҮБХ-ны гишүүдээ батламжилна

АН-ын XIV их хурал ирэх сарын 2-ны өдөр болно. Тодруулбал, АН Үндсэн дүрмийн шинэчлэлтэй холбогдуулан улс төрийн намын шинэтгэлийг эхлүүлж, бүх шатны намын шинэчлэл, хүний нөөцийн эргэлтийг дотоод сон