loader
Монгол Улсын Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Холбооны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгчид ХБНГУ-ын Холбооны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, генерал Эбэрхард Цорн бараалхав.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон чиглэлд, тэр дундаа батлан хамгаалах салбар, цэргийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлов. Цаашид хамтын ажиллагаа өргөжиж, олон шинэ чиглэлд хамтарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Генерал Эбэрхард Цорн хоёр улсын цэргүүд олон жилийн турш Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад хамтран үүрэг гүйцэтгэсэн бөгөөд, үүнд Монгол Улсын Зэвсэгт хүчний тусламж дэмжлэг, үүрэг, хариуцлага өндөр байсныг онцлов. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжил, дэвшлийг тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Генерал Эбэрхард Цорн айлчлалынхаа үеэр хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан Уулын явган цэргийн хээрийн сургуулийн үйл ажиллагаа, сургалт, бэлтгэлтэй танилцах юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзана

Индонезид болох “Хорийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Украин дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ.Бали аралд пүрэв гаргаас эхлэн хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалт нь Орос У

Японы Ерөнхий сайд Засгийн газартаа халаа сэлгээ хийнэ

Сүүлийн хэдэн долоо хоногт хүн амын дунд явуулсан санал асуулгаар дэмжигчдийнх нь тоо буураад байгаа Японы Ерөнхий сайд Кишида Фүмио лхагва гарагт Засгийн газартаа болон эрх баригч Либерал Ардчилсан н

Бичигтийн боомтын үйл ажиллагааг сэргээв

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэх