loader
Тээврийн цагдаа нар "нэг дүгээр эгнээ"-ний хөдөлгөөнд хатуу хяналт тавьж байна

Тээврийн цагдаа нар "нэг дүгээр эгнээ"-ний хөдөлгөөнд хатуу хяналт тавьж байна

Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр өнөөдөр буюу арван хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн зөвшөөрснөөс бусад автомашин зорчуулахгүй.

Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл олон цаг үргэлжилж байгаа тул Энх тайвны өргөн чөлөөнд Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-ийн эгнээнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэв.

Ачаалалтай цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж буй 100 гаруй алба хаагч дээр нэмж 400 гаруй алба хаагчийг хоёр ээлжээр 200 гаруй хяналтын цэгт ажиллуулахаар төлөвлөжээ.
Энх тайвны өргөн чөлөөнд Таван шарын автобусны буудлаас Офицеруудын ордны аюулгүйн тойрог хүртэлх авто зам дагуу 14 уулзвар, зогсоол, хороолол, ШТС зэргээс төв замтай нийлсэн 155 гарц, 39 автобусны буудал, авто замын зорчих хэсэгтэй залгаа 25 зогсоол байдаг. Эдгээрээс хөдөлгөөн эхэлсэн болон орохоор яваа тээврийн хэрэгслүүдийг

  • Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ буюу нэгдүгээр эгнээгээр зорчуулахгүй байх
  • Зорчсон тээврийн хэрэгсэлд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчид хяналт тавих
  • Зөрчил гаргасан тохиолдолд цагдаагийн шалгах төхөөрөмж, иргэд ашиглах гар утаснаас торгууль илгээх боломжтой.
  • Эдгээр зөрчлийг “Е-Police” аппликэйшн, гудамж замд байршуулсан хяналтын камераар хянаж, хариуцлага оногдуулахаар тооцож байгаа юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Автобензиний импорт үнийн дүнгээр 1.9 дахин нэмэгдсэн байна

Манай улсын нийт импорт энэ оны эхний 8 сарын байдлаар 5,599.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,125.8 сая ам.доллар буюу 25.2 хувиар нэмэгдэв.

Солонгосын хилээр нэвтэрсэн даруйд Ковид-19-ын шинжилгээг өгөх шаардлагатай бөгөөд шинжилгээний хариу “эерэг” гарсан тохиолдолд тусгаарлагдана

Бүгд Найрамдах Солонгос Улс/БНСУ/ коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тунд хамрагдаагүй зорчигчдыг 2022 оны зургаадугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тусгаарлахгүй болов

Мөсөнд цөмөрсөн гурван машин, таван иргэнийг аварчээ

Өнөөдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн ч нуурын толио болон голын уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ.