loader
2023 оноос хэрэгжүүлж эхлэх гайхалтай үр дүнт 9 ДАДАЛ

2023 оноос хэрэгжүүлж эхлэх гайхалтай үр дүнт 9 ДАДАЛ

Өдөр тутам юунаас ч юм шалтгаалан сэтгэл түгшиж, дарамт, стресс, уур уцаар, бухимдал ядаргааг мэдэрдэг үү? Тэгвэл шинэ оны эхний өдрөөс эхлэн өдөр тутмын дараах энгийн хялбархан дадлуудыг хэрэгжүүлээрэй. Эрүүл сэтгэл зүй гэдэг яг л эрүүл бие шиг чухал юм шүү. Энэ жилийг өдөр тутмын энгийн дадлуудаар өөрчилж, өөрийгөө бүтээгээрэй. 

#1 Өдрийн цагаар 30-90 минут дугхийх

Хүүхдүүд л дугхийх хэрэгтэй гэж боддог уу? Бүх насныхан өдрийн цагаар 30-90 минут дугхийх нь үр бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна санаа сэтгэлийг саруултгах болно. 

#2 Хайртай хүнээ тэврэх

Судалгаагаар хайртай хүнээ өдөр бүр тэвэрдэг хүн сэтгэл гутралд өртөх магадлал багасдаг аж. Тэврэлдэхэд сэтгэл тайтгарч, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл ч буурах болно. 

#3 Гартаа мөс атгах

Гартаа хүйтэн мөс атгах нь сэтгэл түгшүүрийг арилгах сонирхолтой арга юм. Мөс атгах нь богино хугацаанд хүйтэнд анхаарал татан, бага багаар сэтгэлийн түгшүүрийг багасгадаг аж. 

#4 Өдөр бүр 10 минут алхах

Өдөрт 10 минут салхилан алхах нь 45 минутын дасгал хийсэнтэй адил сэтгэлийн түгшүүрийг намжаан, сэтгэл санааг өргөх ид шидтэй юм. 

#5 Инээмсэглэх

Инээмсэглэх үед хүний бие аз жаргалтай мэдрэмжээр цэнэглэгддэг. Тиймээс боломж л гарвал инээмсэглэж байгаарай. 

#6 Өглөө ороо хураах

Өглөө бүр босмогцоо ороо хураах нь сэтгэл санааг өргөн, үр бүтээлтэй мэдрэмж төрүүлэх болно.

#7 Унтахаасаа 30 минутын өмнө утаснаасаа холдох

Утсаа харсаар унтах нь биеийг бүрэн амрааж чадахгүй. Хангалттай хугацаанд унтаж амарсан ч тархи бүрэн амрахгүй тул унтахаасаа 30 минутын өмнө утсаа холдуулахаа мартуузай. 

#8 Ширээгээ цэгцлэх

Өдөрт 10 минут зарцуулан ширээгээ цэгцэлж байгаарай. Бяцхан ч хамаагүй цэгцтэй цэвэрхэн мэдрэмж сэтгэлийн түгшүүрийг намжаадаг юм шүү.

#9 Шувуудын жиргээг сонсох 

Өдөрт зургаахан минут л өглөөний шувуудын жиргээг сонсох нь сэтгэл санааг гайхалтай сэргэг сэрээх болно.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гуравдугаар сарын тэтгэврийн мөнгийг ахмадуудад маргааш урьдчилан олгоно

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг танилцууллаа.Ахмад настнуудын гуравдугаар сарын

Сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илэрчээ

Дэлхийн 58 улс оронд сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол илрээд байгаагаас 80 гаруй хувь нь Европт бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.ДЭМБ сармагчны цэцэг өв

Өнөөдөр маргааш ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар