loader
Дэлхийн хамгийн баян тавин хүн энэ онд 500 гаруй тэрбум ам.доллар алджээ

Дэлхийн хамгийн баян тавин хүн энэ онд 500 гаруй тэрбум ам.доллар алджээ

Дэлхийн хамгийн баян тавин хүн энэ онд 500 гаруй тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Өөрөөр хэлбэл энэхүү алдагдал нь Швед улсын ДНБ-ээс давсан, “S&P 500”-ийн эхний зургаад багтдаг компаниудаас бусад 494 компанийн зах зээлийн нийт үнэлгээнээс давсан хэмжээ юм. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексээр энэ оны 5 дугаар 22-ны байдлаар дэлхийн хамгийн баян 50 хүний жагсаалтад багтдаг Илон Маск, Жефф Безос, Билл Гейтс, Уоррен Баффет нар энэ онд 563 тэрбум ам.долларын хөрөнгөө алдсан байна. Үүнээс хамгийн их хөрөнгө алдсан хүн нь “Tesla”-гийн гүйцэтгэх захирал, дэлхийн хамгийн баян хүн Илон Маск байсан бөгөөд тэрбээр 69.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Одоогоор түүний хөрөнгө 201 тэрбум ам.доллар байгаа юм. Харин хөрөнгийн хэмжээгээрээ хоёрт бичигддэг “Amazon” компанийн үүсгэн байгуулагч Ж.Безос 61.1 тэрбум ам.доллар алдаж, хөрөнгийн хэмжээ 131 тэрбум ам.долларт хүрчээ. Францын хамгийн баян хүн болох “LVMH Moёt Hennessy Louis Vuitton SE” компанийн гүйцэтгэх захирал Бернар Арно 55.2 тэрбум ам.долларын хөрөнгөө алдаж, хөрөнгийн хэмжээ нь 123 тэрбум ам.доллар болсон байна. Ядуурлын эсрэг “Oxfam International” байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар, хөрөнгийн зах зээлийн уналт нь коронавирусний тахлын үеэр дэлхийн хамгийн баян хүмүүсийн харж, төлөвлөж байсан зүйлийг эргүүлсэн гэжээ. Тус тайланд 2020 оны 3 дугаар сараас 2022 оны 3 дугаар сар хүртэл дэлхий даяар тэрбумтнуудын тоо 573-аар нэмэгдэж 2668 болсон гэв. Дэлхийн тэрбумтнуудын нийт хөрөнгө одоогийн дэлхийн ДНБ-ий 13.9 хувьтай тэнцэж байгаа нь 2000 оныхоос гурав дахин өссөн үзүүлэлт болжээ.

Их сурвалж: bloomberg 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

61 жил ханилсан азай буурлууд "Очир-Эрдэнэ"-ийн хуримаа хийжээ

Өнөөдөр өвлийн тэргүүн сарын шинийн 8-н тохиож байна. Эл өдөр 61 жил ханилсан хос Д.Догсомжав, Ц.Агваанцэрэн нар Нийслэлийн гэрлэх ёслолын ордонд "Очир-Эрдэнэ"-ий хуримын ёслолоо хийжээ.

Дуучин Т.Дэлгэрмөрөн Дорноговь аймгийг тойрч, бие даасан тоглолтоо толилуулна

МУСТА Т.Дэлгэрмөрөн "Хайртай шүү ээжээ" бие даасан уран бүтээлийн тоглолтоо өнгөрөгч гуравдугаар сард UB пласын концертын танхимд хийж, улмаар орон нутгаар аялан тоглолт хийж эхэлсэн билээ.

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдана

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил үргэлжилсээр байна.Үүний үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсныг Боловсрол,