loader
Япон: Токио хотод хүүхдийн тэтгэмжийг сарын 5000 иен болгоно

Япон: Токио хотод хүүхдийн тэтгэмжийг сарын 5000 иен болгоно

Токио хотын удирдлагаас хотын 18 болон түүнээс доош насны хүүхдүүдэд олгох тэтгэмжийн хэмжээг сарын 5000 иен болгох шийдвэр гаргасан талаар "Fox news" мэдээлжээ.

Тус улсын Засгийн газрын зүгээс энэхүү шийдвэрийн хүрээнд шаардлагатай төсвийг энэ оны улсын төсөвтөө тусгах болсон аж. Харин тэтгэмжийг 2023 оны сүүлээр олгож эхлэх юм.

Хүүхдийн тэтгэмжийг 5000 иен хэмээн онцолсон нь тус хотод хүүхэд боловсрол эзэмшихэд сард ногдох үндэсний дундаж үнэлгээнээс даруй 5000 иенээр өндөр байсантай холбоотой ажээ.

Нөгөө талаараа хүүхдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлснээр гэр бүл зохиох хүмүүсийн тоо нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ.

Япон улсын хувьд сүүлийн жилүүдэд төрөлт эрчимтэй буурах болсон тул Засгийн газраас төрөлтийг нэмэгдүүлэх шаталсан арга хэмжээ авч байгаа юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын дугуйчин С.Жамбалжамц Туркийн цуврал тэмцээнд түрүүллээ

Турк улсад энэ сарын 20-нд мэргэжлийн дугуйн "Grand prix Develi" тэмцээн болоход Монголын дугуйчин С.Жамбалжамц түрүүлж, UCI 40 оноо авлаа.

PISA 2022: Бүтээлч сэтгэлгээний даалгаварт зөв олон хариулт сонгож, санаагаа дүрслэлээр илэрхийлж болно

Олон улсын сургалтын чанарын үнэлгээ PISA-д манай улсын ерөнхий боловсролын 196 сургуулийн 7,300 орчим сурагчид оролцох гэж байна.Уг үнэлгээний даалгавруудын талаар болон анхаарах зүйлсийг Боловсролын

Монголын “Трио” кино Варшавын фестивальд оролцохоор сонгогджээ

Монголын уран бүтээлчдийн “Трио” кино Варшавын олон улсын кино наадам оролцохоор сонгогджээ. Энэ оны 10 дугаар сард болох 38 дахь удаагийн Варшавын кино наадам нь чансаагаар дэлхийн киноны А зэрэглэлд