loader
Хурандаа М.Батсайханыг Экологийн цагдаагийн албаны даргаар томиллоо

Хурандаа М.Батсайханыг Экологийн цагдаагийн албаны даргаар томиллоо

М.Батсайханыг Экологийн цагдаагийн албаны даргаар томилжээ. Түүний хувьд Баянгол дүүргийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Цагдаагийн хурандаа цолтой.

Ш.Цогтбаатар 2020 оны долоодугаар сард Экологийн цагдаагийн албаны даргаар томилогдож, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалаас ажлаа хүлээж авч байсан. Ийнхүү тэрбээр 2.5 жилийн дараа ажлаа М.Батсайханд хүлээлгэж өгөх нь ээ.

Экологийн цагдаагийн алба нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын мөн оны А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан түүхтэй.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.ЖАВХЛАН: 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД IV, V САРД ОЛГОНО ГЭСЭН

Өнөөдөр засгийн газар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан 1072 хувьцааны ногдол ашгийн талаар “Ногдол ашиг хэрхэн олгохыг компанийн тухай хуулиар зохицуул

АТГ дүрс буюу харж ярих боломжтой холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж мэдүүлэг авч байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар /2022.06.15/ хэлэлцсэн.Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уг хуулийн төсөлд орсон заал

АНХААР: Таван аймгийн 15 сумын нутагт ЗУД болоХ эрсдэлтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 орчим хувьд их (3% нэн их, 33% их), 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 19 хувьд бага, 5 орчим хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарсан байна.