loader
Энэ сарын 28-нд нийтийн тээврийн 39 чиглэлийн 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулна

Энэ сарын 28-нд нийтийн тээврийн 39 чиглэлийн 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулна

Тавдугаар сарын 28-нд бямба гарагийн 06:00-18:00 цагт “Улаанбаатар марафон” зохион байгуулж, нийслэлд авто зам хаахтай холбоотойгоор нийтийн тээврийн 39 чиглэлийн 432 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулах юм байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын ахлах мэргэжилтэн А.Оргилсайхан мэдээлэл өгөв.

Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замаас Зүүн 4 зам, Их Тойруу, Бага Тойруугийн авто замыг хааж байгаа учир Их тойруугаар явах чиглэлүүд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС-ын нийтийн тээврийн зогсоол, Нарны замаар явах чиглэлүүд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр нийтийн тээврийн зогсоолын чиглэлд зорчих юм.

Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн нийтийн тээврийн зогсоол, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн нийтийн тээврийн зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлгийн нийтийн тээврийн зогсоолуудаар иргэдэд үйлчилнэ.

Нийтдээ 39 чиглэлд өөрчлөлт орж байгаа учраас энэ талаарх мэдээллийг  www.ulaanbaatar.mn сайт, “Нийслэлийн мэдээ”, Нийтийн тээврийн газрын пэйж хуудас, иргэдийн UB Smart Bus аппликэйшнээр аван, зорчих боломжтой.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр буюу 29-ний өглөө орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Ус-15”-ын орон сууцуудын дунд их хэмжээний ус тогтож хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.

Чөлөөт бөхийн УАШТ-ий эхний өдөр 7 шинэ аваргатай боллоо

Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн мягмар гарагт Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ.Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын

Монгол, Малайзын хамтын ажиллагаа, худалдааг өргөжүүлэх талаар ярилцав

Малайз улсын дунд хэмжээний бизнесийн компаниудыг хариуцсан консорциум болон МҮХАҮТ-ын удирдлага хоёр орны хамтын ажиллагааны талаар цахимаар уулзав. Уулзалтад Малайз улсын дунд хэмжээний бизнесийн ко