loader
Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 25-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг  “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгалаа.
Энэ чиглэлийн замд стандартын дагуу арчлалт, урсгал засварын ажил, автозамын ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий гурван зам хариуцагч байгуулага ажиллаж байна. Гэвч сүүлийн жилүүдэд авто замын нөхцөл байдал агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байгаа мидлингийн тээвэр, экспортын нүүрсний тээвэр мөн орон нутаг болон уурхайд шаардлагатай шатахуун түлшний тээвэрлэлт эрс нэмэгдэж, тэдгээр нь даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаагаас шалтгаалан ихээхэн эвдрэлд орж, автозамын ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, автозам хэрэглэгч, ард иргэдийн эрүүл, аюулгүй зорчих эрх зөрчигдөөд байсан юм.
 
Их сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

СҮҮЛИЙН 10 ЖИЛД ХЭДЭН ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЖ, ХЭР ХЭМЖЭЭНИЙ ОРЛОГО ОЛСОН БЭ

УИХ-ын гишүүн Т.Доржханд 10 жилийн хугацаанд 40 их наядын нүүрс хулгайлагдсан гэж мэдэгдээд буй. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийхдээ энэ бодит бус тоо гэж үгүйсгэлээ.Тэрбээр энэ та

Өндөр хүү тогтоосон ломбардуудад шаардлага хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ломбардуудад шалгалт хийжээ. Энэхүү шалгалтыг Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тух

Тамхины тухай хуулиар олон улстай ижил хариуцлагыг чангатгах ёстой байна

Англи, Австралийн тамхидалтыг бууруулсан нотолгоонд суурилсан анагаах ухааны талаар өнөөдөр /2022.11.02/ мэдээлэл хийлээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд тамхины сурталчилгааг олон нийтийн газа