loader
Есөн жил элчин сайдаар ажилласан И.К.Азизов Ерөнхийлөгчид бараалхлаа

Есөн жил элчин сайдаар ажилласан И.К.Азизов Ерөнхийлөгчид бараалхлаа

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов үүрэгт ажлаа дуусгавар болгож, нутаг буцах болсонтойгоо холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав.

Элчин сайд И.К.Азизовын Монгол Улсад ажилласан есөн жилийн хугацаанд Монгол, Оросын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглээд, цаашдын ажил, үйлсэд нь Ерөнхийлөгч амжилт хүслээ.

Элчин сайд И.К.Азизов хүлээн авч уулзсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цаашид ч гүнзгийрэн хөгжиж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд урагшилна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Олон улсын хоккейчдын тоглолт "Степпе Арена"-д болно

"Степпе Арена-Мөсөн өргөө"-д маргааш /07.05/ зохион байгуулах Friendship Cup Mongolia-2022” хоккейн нөхөрсөг тоглолтод Олон улсын холимог баг болон Монголын баг оролцож ур чадвараа сорих юм.Ахмад хокк

Жүдоч Ё.Басхүү Ази тивийн аварга боллоо

Казахстаны нийслэл Нурсултан хотноо өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ё.Басхүү Японы бөх Р.Танакаг цэвэр я

УБТЗ-аас Хөтөлийн цементийн үйлдвэрт 11 битүү вагон нийлүүлэв

Барилгын гол материал цементийн нийлүүлэлтийг хангаж тээвэрлэхэд УБТЗ ХНН анхаарч ажиллаж буйгаа мэдэгдлээ. Тус байгууллагаас өчигдөр Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт 11 битүү вагон ханган нийлүүлэхээ