loader
УБТЗ-аас Хөтөлийн цементийн үйлдвэрт 11 битүү вагон нийлүүлэв

УБТЗ-аас Хөтөлийн цементийн үйлдвэрт 11 битүү вагон нийлүүлэв

Барилгын гол материал цементийн нийлүүлэлтийг хангаж тээвэрлэхэд УБТЗ ХНН анхаарч ажиллаж буйгаа мэдэгдлээ. Тус байгууллагаас өчигдөр Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт 11 битүү вагон ханган нийлүүлэхээр болов. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр хоногт 15 вагон ачилт хийх хүсэлтээ тавьснаас ийнхүү вагоноор хангаж байна. 7 дугаар сарын 25-нд дээрх үйлдвэрээс 10 вагон цемент ачигдаж Амгалан өртөө болон 44 зөрлөг, Толгойт өртөөг зориод байна.




Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр”-ээс Дархан-Уул аймаг болон Орхон аймаг руу автомашинаар цемент нийлүүлэн татан авалт хийж байна.

Ташрамд мэдээлэхэд, Хөтөлийн “Цемент шохойн үйлдвэр” ТӨХК-иас энэ сарын 4-нөөс цементийн нийлүүлэлтийг тогмолжуулж хангах зорилгоор “Үнийн өсөлтийн эсрэг аян”-ыг зохион байгуулж өрнүүлээд байгаа юм. Тус үйлдвэр Улаанбаатар-Дархан чиглэлийн атозамын бүтээн байгуулалтын цементийн 70 хувийг хангаж байна. 





foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүйтний эрч суларч зарим нутгаар +2 градусын дулаан байна

2023 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн цаг агаарын мэдээХур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 10-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчийн тоог нэмнэ

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” олон улсын бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ.Хурал нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” тогтоолын хэрэгжилтийг дэмжи

“Чингис хаан” ОУНОБ руу 2 чиглэлээс иргэдэд нийтийн тээврээр үйлчилж байна

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг 6 дугаар сарын 24-нөөс үзүүлж эхэлсэн билээ.“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Д