loader
Олон улсын хоккейчдын тоглолт "Степпе Арена"-д болно

Олон улсын хоккейчдын тоглолт "Степпе Арена"-д болно

"Степпе Арена-Мөсөн өргөө"-д маргааш /07.05/ зохион байгуулах Friendship Cup Mongolia-2022” хоккейн нөхөрсөг тоглолтод Олон улсын холимог баг болон Монголын баг оролцож ур чадвараа сорих юм.

Ахмад хоккейчдын энэхүү тоглолтыг үзэгч фэнүүддээ үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд Монголын багт Ерөнхий сайдын албыг хашиж байсан зэрэг олны танил хүмүүс тоглох аж.

Энэхүү нөхөрсөг тоглолт 7 дугаар сарын 5-ны 18.00 цагт шайб хаяж, тоглолтыг эхлүүлнэ. Уг тэмцээнийг хоккейн спортоор дэлхийд алдартай Канад улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф нарын дипломат албаны хүмүүс хөгжөөн дэмжихээр хүрэлцэн ирж үзэх юм байна.

Ийнхүү "Степпе Арена"-д олон орны томчуудын анхны хоккейн тоглолт болж байгаа нь Монголын хоккейчдэд дэлхийн дэвжээ ойртож буйн илрэл гэж мэргэжлийнхэн ярьж байна.

Тэмцээн зохион байгуулагчдаас хоккейн спортыг сонирхогч үзэгч та бүхэнд тоглолт эхлэхээс 15-30 минутын өмнө суудлаа эзлэсэн байх юм байна. Мөсөн өргөөний доторх агаарын хэм суудлын эгнээний байрлалаас хамаарч +5-аас +15 хэм учраас хувцсаа тохируулж өмссөн байхыг тэмцээн зохион байгуулагчдаас зөвлөж байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг 2 сая төгрөг болгов

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж 2 асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргалаа.Тухайлбал, оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын

Нийслэлийн прокурорын газраас зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явцыг мэдээлнэ

Улаанбаатар, нэгдүгээр сарын 18-ны өдөр болох үйл явдлууд:09.00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцы

86 дахь жилдээ "Тамирчдын өдөр"-ийг тэмдэглэв

“Монголын тамирчдын өдөр”-ийг энэ сарын 26-нд спортын салбарын үе үеийн тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтнүүд орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэв.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоол