loader
Тайгад цасны хөлбөмбөгийн тэмцээн болно

Тайгад цасны хөлбөмбөгийн тэмцээн болно

Хөвсгөл аймаг нь 2023 оныг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд Дархадын хотгорын өвлийн үзэсгэлэнт байгальд болдог Цаа цасны баяр, Хөвсгөл нуурын хөвөөнд болдог Мөсний баяр, Чандмань-Өндөр суманд Алунгоо эхийн сургаалын баяр, Сарлаг наадам, Цаатан фестиваль, Монгол бөхийн баяр, Далийн баяр, Тэсийн голын Монголчууд зэргийг зохион байгуулахаар төлөвлөөд буй.

Үүний нэг нь "Цаа, цасны баяр". Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дархад, цаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилготой “Цаа, цасны баяр”-ыг хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Цагааннуур суманд зохион байгуулах гэж байна. Уг баярыг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд зохион байгуулж байсан юм.

Энэ үеэр цаст тайгад дархад, цаатан иргэд хэрхэн зохицон амьдарч байгаа болон цас цаатай холбоотой өвлийн спортын арга хэмжээнүүд, цааны уралдаан, дархадын уламжлалт “Хааг цана”-ын уралдаан болно. Мөн дархад, цаатны олон зууны туршид нүүдэллэн, ан гөрөө хийх үед хэрхэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн ёс заншлууд, хоол ундааны соёлыг дэлгэн үзүүлэх юм.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн 1.1 тэрбум төгрөгийн хадгаламж, 2.5 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй

УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. Огноо2017, АМГТГ-ын дарга2018, АМГТГ-ын дарга2019, АМГТГ-ын дарга2020, АМГТГ-ын дарга2021, УБТЗМэдүүлэг гаргагчийн жилийн орлого

Ногоон нуурын гудамжны замыг өнөөдөр хааж, хучилт хийнэ

Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын гудамжны авто замд 2005 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, ашиглалтын хэвийн нөхцөл алдаг

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ЗУРГАА ДАХЬ удаа хойшлуулахыг эсэргүүцэв

Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн сарын 27-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар "Ипотекийн зээлийн хүү, урьдчилгаа төлбөрийг багасгах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар удахгүй оруулна. Энэ зээлийн хүртээ